Нүүр  |  Оролцогчид  |  ШИЛДЭГ СОНГОЛТ-2007  |  Мэргэжлийн байгууллагуудын үнэлгээ  |  Мэдээ  |  Холбоо барих    
   
 
Шалгаруулалтанд оролцогчдоос ирүүлэх материалын жагсаалт
Шалгаруулалтанд оролцогчдоос ирүүлэх материалын жагсаалтыг танилцуулж байна.
Dec 02, 2007
Нэр дэвшүүлэх маягтууд
Интернэтэд тавигдсан нэр дэвшүүлэх маягтуудын дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэр дэвшүүлнэ үү.
Nov 30, 2007
“МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2007” шалгаруулалт
“МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2007” шалгаруулалтыг орон даяар хоёр дахь удаагаа зохион явуулах гэж байна.
Nov 28, 2007
 
 
ШИЛДЭГ СОНГОЛТ-2007

“МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2007”

шалгаруулалтын шилдэгүүд тодорлоо

Энэ удаагийн шалгаруулалтанд 22 байгууллагаас дэвшүүлсэн 63 бүтээгдэхүүн, үйлчилгээ өрсөлдлөө. Шилдэгүүдийг олон нийтийн санал асуулга, МХХТ-ийн бодлого боловсруулах, зохицуулах, хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг МХХТГ, ХХЗХ, ШБӨХЗГ, МТҮП, МУИС, ШУТИС, МИДАС/МОНИТА ТББ, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Оюуны өмчийн газар зэрэг мэргэжлийн 21 байгууллагын үнэлгээ, зохион байгуулах хорооны дэргэдэх ажлын хэсгийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй газар дээр нь танилцаж өгсөн үнэлгээ, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдээс санамсаргүй байдлаар түүвэрлэн авсан үнэлгээг үндэслэн шалгарууллаа.

  1. Байгууллагад зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ – “Net Connect - байгууллагын өндөр хурдны интернэтийн үйлчилгээ”, Мэйжикнэт ХХК
  2. Энгийн хэрэглэгчдэд зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ – “SkyNet үйлчилгээ”, Скайтел ХХК
  3. Урьдчилсан төлбөрт үүрэн холбооны шилдэг үйлчилгээ – “Happy Life үйлчилгээ”, Юнител корпораци
  4. Байгууллагын мэдээллийн системийн шилдэг програм хангамж – “Татварын мэдээллийн нэгдсэн систем”, Үндэсний Татварын Ерөнхий Газар
  5. Нягтлан бодох бүртгэлийн шилдэг програм хангамж – “Interactive Diamond – Санхүү нягтлан бодох бүртгэлийн систем”, Интерактив ХХК
  6. Банк, санхүүгийн шилдэг програм хангамж – “Виртуаль Банкны систем”,  Грэйпсити Монгол ХХК 
  7. Байгууллагын шилдэг вэб сайт – “www.tedy.mn вэб сайт”, Ньютел ХХК
  8. Шилдэг портал сайт – “Үндэсний портал gogo.mn”, Монгол Контент ХХК
  9. Хувь хүний шилдэг вэб, блог – “zanga.blog.banjig.net блог”, Д.Хаш-Эрдэнэ
  10. Мэдээллийн технологийн үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ - 9911..., Мобиком корпораци
  11. Дэвшилтэт технологийг 2007 онд нэвтрүүлэгч – “NGN+CDMA2001x сүлжээний технологи”, Монголын Цахилгаан Холбоо ХК
  12. Мэдээллийн технологийн шилдэг цогц үйлчилгээ – “M-Си-Эс Электроникс”, M-Си-Эс Электроникс ХХК
  13. Мэдээлэл, харилцаа, холбооны технологийн шилдэг ТВ реклам - “Хамрах хүрээ...”, Скайтел ХХК
  14. Мэдээлэл, харилцаа, холбооны технологийн шилдэг хэвлэмэл реклам - “Хувилагчийн брошур”, M-Си-Эс Электроникс ХХК
  15. Мэдээллийн технологийн шилдэг сургалт – “Aptech Баталгаажсан компьютерийн мэргэжилтэн бэлтгэх сургалт”, Aptech WorldWide Mongolia сургалтын төв

 

Шалгаруулалтыг зохион байгуулах хороо

 
Copyright ©2007 Миний Компьютер сэтгүүл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.Нийт хандалт: 127437 Энэ сард: 3290 Өнөөдөр: 1