|
Шалгаруулалтанд оролцогчдоос ирүүлэх материалын жагсаалт“МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2007” шалгаруулалт
Шалгаруулалтанд оролцогчдоос ирүүлэх материалын жагсаалт
-
Зохион байгуулах хорооноос (ЗБХ) номинаци тус бүрээр гаргасан маягтын дагуу тодорхойлсон бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл (цахим болон хэвлэмэл байдлаар).
-
Бүртгэлийн хураамж номинаци, бүтээгдэхүүн, үйлчилгээ тус бүрээр 100,000 төгрөг (“Хувь хүний шилдэг вэб, блог” номинацид болон их дээд сургуулийн багш өөрийн заадаг хичээлийг “МТ-ийн шилдэг сургалт” номинацид нэр дэвшүүлэхэд 20000 төг) байх ба бүртгэлийн хураамжийг бэлнээр тушаасан баримт буюу Миний компьютер сэтгүүлийн Анод банкны 2171 02 0000 207 тоот дансанд тушаасан баримт.
-
Шаардлагатай гэж үзвэл бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх нэмэлт мэдээллийг цахим, хэвлэмэл, фото болон видео (рекламын хувьд) хэлбэрээр ЗБХ-нд ирүүлж болно.
Жич: Шалгаруулалтанд ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.
Шалгаруулалтыг зохион байгуулах хороо |
 |
|