“МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2008” шалгаруулалтын шилдэгүүд тодорлоо
МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2008 шалгаруулалтын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2008 оны 12-р сарын 17-нд Kempinski Khan Palace зочид буудалд болж, 2008 оны ШИЛДЭГ СОНГОЛТууд тодорлоо.
Шилдэгүүдийг олон нийтийн санал асуулга, хэвлэл мэдээллийн болон мэргэжлийн байгууллагуудын үнэлгээ, зохион байгуулах хорооны дэргэдэх ажлын хэсгийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй газар дээр нь танилцаж өгсөн үнэлгээ, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдээс авсан үнэлгээг үндэслэн шалгарууллаа.
- Байгууллагад зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ
Мобиком корпораци, Онлайн сүлжээ – Virtual Private Network
- Энгийн хэрэглэгчдэд зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ
Жи-Мобайл корпораци, Жи-Интернэт
- Урьдчилсан төлбөрт үүрэн холбооны шилдэг үйлчилгээ
Юнител корпораци, DOPIN
- Дараа төлбөрт үүрэн холбооны шилдэг үйлчилгээ
Скайтел ХХК, VIP үйлчилгээ
- Байгууллагын мэдээллийн системийн шилдэг програм хангамж
ЕСМ ХХК, E-Clearing House System v1.0
- Банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн шилдэг програм хангамж
Грэйпсити Монгол ХХК, Виртуаль Банкны систем
- Хэрэглээний шилдэг програм хангамж
Юнител корпораци, uPic програм
- Байгууллагын шилдэг вэб сайт
Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль, http://www.icb.edu.mn
- Шилдэг портал сайт
Монгол Контент ХХК, Үндэсний портал gogo.mn
- Хувь хүний шилдэг вэб, блог
Г.Хантулга, http://www.hantulga.com
- МT-ийн үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн
Мигма Электроникс ХХК, MGM үндэсний брэнд компьютер
- Дэвшилтэт технологийг 2008 онд нэвтрүүлэгч
Скайнэтком ХХК, iP77-Суурин утасны VoIP технологи
- Шилдэг шинэ технологи
Мобиком корпораци, NANO GSM
- Шилдэг цахим үйлчилгээ
Скайтел ХХК, http://www.skymarket.mn
- Мэдээллийн технологийн цогц үйлчилгээ
Ньютел ХХК, ТЕДИ нэг цэгийн үйлчилгээний төв
- Мэдээллийн технологийн шилдэг сургалт
Эмпати сургалтын төв, Microsoft Learning (MCP) сургалт
- МXXT-ийн шилдэг реклам
Мобиком корпораци, Platinum, Gold Таны нэр төрийн баталгаа
Шалгаруулалтыг зохион байгуулах хороо 2008.12.17 |