Дэвшилтэт технологийг 2008 онд нэвтрүүлэгч номинаци

Байгууллагын нэр:

Голомт банк

Технологийн нэр төрөл:

EMV чип технологи

Ашиглаж, борлуулж эхэлсэн огноо:

2008-10-04

Борлуулж буй үнэ:

25 USD

Зориулалт:

МастерКарт карт, Виза карт

Хэрэглэгчдийн тоо:

20000

Үйлчилгээний онцлог:

EMV стандартыг шинж чанараар нь үндсэн 2 хэсэгт хуваарилах бөгөөд эдгээрийг EMV Level1, Level2 гэж ангилдаг.
EMV Level1: карт болон терминалын интерфейс, мэдээлэл дамжуулах протокол зэргүүд ордог.
EMV Level2: кредит болон дебит апликацын стандарт багтдаг.
Ач холбогдол: EMV карт нь дараах 3 том давуу талтай.

  1. Картын луйврыг багасгах

Чип карт нь доторхи мэдээлэлд нь зөвшөөрөлгүй хандалт хийхээс хамгаалагдсан байдаг тул хуурамчаар хувилахаас сэргийлж чаддаг, мөн картанд нь эзэмшигчийг таних биометрик болон бусад мэдээлэл хадгалах боломжтой тул жинхэнэ эзэмшигч эсэхийг шалгах боломжтой, мөн гүйлгээ бүрийг баталгаажуулах код ашиглаж болдог тул хуурамч гүйлгээнээс хамгаалагдаж чаддаг. Ингэснээр картын луйвраас өндөр түвшинд хамгаалж чадах юм. Мөн гишүүн банкуудад үзүүлж байгаа нэг чухал давуу тал нь бол картын гүйлгээтэй холбоотой маргаанд EMV карт гаргагч болон хүлээн авагч банкинд соронзон карттай банкнаас илүү эрх олгож байгаа явдал юм.

  1. Онлайн гүйлгээг багасгах

Соронзон карт нь зөвхөн онлайн гүйлгээ хийх боломжтой байдаг тул жилээс жилд онлайн гүйлгээний тоо өсөж байдаг. Офлайн гүйлгээ нь онлайн гүйлгээг бодвол илүү хурдан байхаас гадна сүлжээ шаардахгүйгээрээ онцлог юм. Энэ нь илүү их цаг хугацаа болон зардал хэмнэх боломж юм. Чип карт нь офлайн пин кодтой байдаг тул офлайнаар гүйлгээ хийх боломжийг агуулж байдаг. Иймээс EMV карт нь онлайн гүйлгээг багасгах ач холбогдолтой юм.

  1. Кредит болон дебит карт хамт байх боломж

Чип картанд өөр өөр програмууд хамт байрлаж ажиллах боломжтой байдаг учир кредит болон дебит програмыг хамт суулгаснаар нэг картанд энэ 2 том функц зэрэг байх боломжтой болж байгаа юм. Ингэснээр гүйлгээ хийхдээ аль картаа ашиглахыг сонгох боломж бүрддэг.

Боломжууд: Нэг картанд олон програм хамт суурилуулах боломжтой тул зөвхөн кредит, дебит програм байхаас гадна нийтийн тээврийн хэрэгслийн төлбөр төлөх, автомат машинуудад төлбөр төлөх зэрэг олон төрлийн электрон түрийвч хэлбэрээр ашиглах боломжтой юм. Мөн төрөл бүрийн хөнгөлөлтийн карт, нэвтрэх системийн карт зэргээр ашиглаж болно. Үүнээс гадна ирээдүйд чухал хэрэгцээтэй нэгэн боломж нь жолооны үнэмлэх, эрүүл мэндийн үнэмлэх зэрэгт ашиглах бололцоотой юм. Зарим оронд иргэний үнэмлэх нь эдгээр бүх боломжийг агуулж байдаг бөгөөд үүний тулд төлбөрийн карт нь чип болсон байх шаардлагатай юм.

Нэмэлт мэдээлэл:

Соронзон карт төлбөр тооцоонд хэрэглэгдээд олон жил өнгөрч байгаа боловч түүний бүх боломж нь картын луйврын эсрэг тэмцэхэд хүрэлцэхгүй байгаа юм. Hologram, CVV, Photograph зэргийг ашиглаж байгаа боловч картны мэдээлэл алдагдах, хуурамч гүйлгээ хийх зэргээс хамгаалж чадахгүй байна. Иймд төлбөрийн картыг найдвартай болгох, луйвар хийх боломжийг хаахын тулд шинэ технологи хайх хэрэгтэй болсон. Тэдний сонголт нь чип карт байсан бөгөөд энэхүү гайхалтай бичил компьютер нь маш олон боломжийг санал болгож чадаж байсан юм. Чип карт нь соронзон картыг бодвол хэд дахин их мэдээллийг өөртөө хадгалж чаддаг, үүний ачаар харилцагч таних мэдээллийг өөртөө агуулдаг, олон төрлийн програм суурилуулж болдог, хувийн төрөл бүрийн мэдээлэл хадгалах боломжтой юм.
1950-аад оноос дэлхий дахинд төлбөрийн карт үүссэн. Анх үүссэнээс хойш 1990-ээд он хүртэл соронзон туузан дах мэдээллийг ашиглан гүйлгээ хийдэг байсан.
1995 оноос МастерКарт Интернэйшнл, Виза Интернэйшнл байгууллага хамтран EMVco компанийг үүсгэн байгуулж судалгаа шинжилгээ эрэл хайгуул хийсний үр дүнд өндөр нууцлал бүхий чип технологийг бий болгосон. EMV гэдэг нь Europay, Mastercard, Visa гэсэн үгний товчлол бөгөөд эдгээр 3 байгууллага нь хамтран 1994 онд нэгэн төрлийн чип картыг төлбөрт ашиглах стандарт баталсан юм.
1998 оны 5-р сард EMV 3.1.1 , 2001 оны 1-р сард EMV 4.0, 2004 оны 6-р сард EMV 4.1 стандартыг баталсан бөгөөд JCB энэ холбоонд шинээр элссэн. Энэхүү стандартад маш олон зүйлийг багтаасан. Картны физик шинж чанарууд, электрон шинж чанарууд мөн нууцлалын талаар маш олон шинжүүдийг багтаасан. Дэлхийн бүх МастерКарт, Виза зарт гаргагч банкууд энэхүү чип карт руу шилжиж байна.

Голомт банк нь Монгол улсад анх удаа EMV чип картын төслийг хэрэгжүүлсэн. Ингэснээр гадаадын чип карттай хүмүүс Монголд үйлчлүүлэхэд Голомт банкны Картаар үйлчлэгч байгууллага өндөр нууцлалтай, хамгаалалттайгаар гүйлгээ хийх, Голомт банкны Олон улсын МастерКарт, Виза карттай харилцагч гадаадад эрсдэлгүй, хамгаалалттайгаар гүйлгээ хийх боломжтой болсон. Энэ төсөл нь Монгол улсын бэлэн бус төлбөр тооцооны хөгжилд шинэ хуудас нээсэн ба Монгол улсад бэлэн бус төлбөр тооцоог өргөжүүлэх, нэмэгдүүлэх, ингэснээр Монгол улсдах бэлэн мөнгөний гүйлгээ багасах, инфляцийг багасгах зэрэг эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц төсөл болсон билээ.
Мэдээ, мэдээлэл
МХХТГ-ын БХЗХ-ийн дарга А.Мөнхбатын хэлсэн үг
Ерөнхий шүүгчийн хэлсэн үг
Хэвлэлийн мэдээ
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Шалгаруулалтын танилцуулга
 
 
 
 
Copyright ©2008 Миний Компьютер cэтгүүл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Нийт хандалт: 107171 Энэ сард: 4692 Өнөөдөр: 130 Free counter and web stats