Мэдээллийн технологийн шилдэг сургалт номинаци

Байгууллагын нэр:

“APTECH Worldwide Mongolia” сургалтын төв

Сургалтын нэр, хөтөлбөр:

APTECH-ийн баталгаажсан компьютерийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр

Сургалтын агуулга, арга технологи, цогц байдал:

APTECH Worldwide Mongolia Сургалтын төв нь Энэтхэг Улсын Aptech Limited компанийн ACCP – APTECH Computer Certified Professional буюу APTECH-ийн Баталгаажсан Компьютерийн Мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг сургалтанд явуулдаг бөгөөд энэ нь 2 жилийн хугацаанд програм хангамж зохиох бүрэн чадвар эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр юм.

Сургалтын хөтөлбөр нь модулийн бүтэцтэй учир оюутан нь өөрт шаардагдах мэдлэгүүдийг эзэмшсэний эцэст өөрийн сонирхсон чиглэлийн дагуу цааш сонгон сурах боломжийг олгодог.

Сургалтын арга зүйн хувьд танхимын сургалт дээр үндэслэдэг бөгөөд, багшийн удирдлага дор онол ба лабораторийн хичээлийг хослуулсан хэлбэрээр сургалт явагддаг. Оюутан бүр Англи хэл дээр боловсруулсан сургалтын материалаар бүрэн хангагдаж, оюутан бүр нэг компьютер дээр ажилладаг тул онолын хичээл дээр үзсэн мэдлэгээ лабораторийн хичээл дээр баталгаажуулах бүрэн боломжтой.

Мөн семестр бүрийн эцэст оюутан нь eProject хэмээх төсөл боловсруулж ажилладаг. eProject гэдэг нь лекц ба лабораторийн хичээлүүдийг бодит амьдрал дээрх технологийн төсөл дээр ажиллаж буй мэт орчныг бүрдүүлэн оюутнуудыг алхам алхмаар сургадаг.

Дэлгэрэнгүй сургалтын хөтөлбөрийг хавсаргасан болно.
Сургалтыг эхэлсэн огноо:
2007 оны 1-р сарын 25

Сургалтын үнэ:

1 жилийн сургалтын төлбөр 900$

Сургалтын онцлог:

Сургалтын хөтөлбөрийг Энэтхэг улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд орчин үеийн технологитай уялдуулан тогтмол шинэчилж боловсруулдаг тул оюутнууд мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн хандлагуудыг сурах боломжтой байдаг нь програм хангамжийн компаниудын шаардлагад бүрэн нийцэх боловсон хүчин бэлтгэхэд чухал ач холбогдолтой байдаг.
Сургалтын хөтөлбөр, сургалтын материал зэрэг нь Англи хэл дээр боловсруулсан байдаг ба АНУ, Энэтхэг улсын гадаад багш нар хичээлээ Англи хэл дээр заадаг тул оюутнууд мэргэжлийн түвшинд Англи хэл үзэж, сурах боломжтой байдаг.

APTECH Worldwide Mongolia Сургалтын төвийн 2 жилийн АССР сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн оюутнуудад Програм Хангамж Зохиогчийн Мэргэжлийн Дипломыг Энэтхэг улсын АРТЕСН Limited компаниас олгодог бөгөөд энэхүү дипломыг дэлхийн 52 оронд хүлээн зөвшөөрсөн байдаг.

АССР хөтөлбөрийн 2 жилийн сургалтыг дүүргэсэн оюутнууд Их Британи, Австрали, Энэтхэг зэрэг орнуудын их, дээд сургуулиудад танхимын ба онлайн хэлбэрээр мэдээллийн технологийн Бакалаврын зэрэг авах сургалтанд хамрагдах бүрэн боломжтой байдаг юм. ACCP хөтөлбөрт хамрагдаж буй оюутан дараахи 2 сонголт бүхий сургалтын хөтөлбөрт хамрагдах боломжтой:

1. 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, Програм хангамж зохиогчийн мэргэжлийн дипломтой төгсөх

2. 2 жилийн сургалтын хөтөлбөрийг дүүргэсний дараа 3 дахи жилдээ үргэлжлүүлэн суралцаж, Системийн удирдлага буюу Вэбд суурилсан програм хангамж зохиох зэрэг мэргэжлийг сонгон суралцах боломжтой болохоос гадна үүний зэрэгцээ гадаадын их, дээд сургуулиудын Бакалавр зэргийн сургалтанд онлайн хэлбэрээр сурах боломжтой байна.

Шагнал, урамшуулал:

  1. “Дэлхийн Шилдэг Шинэ Сургалтын Төв-2007”

Энэтхэг улсын Хайдерабад хотод болсон APTECH Дэлхийн Бизнес Түншүүдийн Дээд хэмжээний уулзалтаар уг шагналыг хүртсэн болно. Энэ шагналыг 2 жилд нэг удаа олгодог бөгөөд 2006-2007 онд 24 оронд шинээр байгуулагдсан APTECH-ийн 40 гаруй сургалтын төвүүд өрсөлдсөн ба тухайн сургалтын төвийн үйл ажиллагааны эхний жилүүдэд олж авсан нэр хүнд, тухайн улс орондоо танигдсан байдал, сургалтанд хамрагдаж буй оюутны тоо, оюутнуудын сургалтын гүйцэтгэл зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулдаг юм байна.

  • ШИЛДЭГ СУРГАЛТ-2007”
“Мэдээлэл, Холбооны Технологийн Шилдэг Сонголт-2007” шалгаруулалтаар APTECH Worldwide Mongolia Сургалтын төв нь “ШИЛДЭГ СУРГАЛТ-2007” шагнал хүртсэн билээ.
Нэмэлт мэдээлэл:

APTECH Worldwide Mongolia Cургалтын төв нь 2007 оны 1-р сараас эхлэн Энэтхэг улсын APTECH Limited компанийн мэдээллийн технологийн сургалтыг Монгол улсад хэрэгжүүлж байгаа юм. Өнгөрөгч 2007 онд манай төв нь Мэдээлэл Холбооны Технологи-2007 шалгаруулалтаас “Шилдэг Сургалт 2007” шагналыг гардан авсан билээ. Мөн Энэтхэгийн Хайдерабадад болсон APTECH-ийн 2008 оны дээд хэмжээний уулзалтанд APTECH-ийн дэлхийн 600 гаруй төвүүдээс хамгийн шилдгээр шалгаран “Шилдэг Шинэ Сургалтын Төв 2007 ” шагналыг гардан авсан билээ.

Өнгөрсөн 2007 онд манай сургалтын төв нь албан байгууллагын захиалгат сургалтыг Мобиком корпораци, Скайтел компани, Монголын Төмөр Замын Удирдах Газар, “Дэлхийн Зөн-Бор Өндөр” ТББ зэрэг байгууллагуудад явуулсан бол энэ жил хүрээгээ өргөжүүлж Юнител, Ньютел, ЭМЯ-ны харъяа Эрүүл Мэндийг Дэмжих Үндэсний Төв, М-Си-Эс электроникс, Е-Монгол, Интерактив зэрэг компаниудад сургалт явуулаад байна.

2008 оны 4-р сард монголдоо цоо шинэд тооцогдох Энэтхэгийн мультимедиа, анимэйшний сургалтын төв болох “Arena Multimedia Mongolia”-г нээн ажиллуулж 100-с илүү оюутантай болж амжилттай ажиллаж байна.

Манай сургалтын төв энэ жилээс оюутнуудаа дадлагажуулах, ажлын байраар хангах тал дээр анхааран ажиллаж Мобиком, Скайтел, М-Си-Эс электроникс, Боловсрол суваг зэрэг монголын томоохон мэдээллийн технологийн компаниудтай “Оюутан дадлагажуулах гэрээ”-г байгуулан онц сайн суралцаж төгссөн оюутнуудаа дадлагажуулахаар болсныг дуулгахад таатай байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.aptechmongolia.edu.mn вэб сайтаар зочлох буюу 328690 утаснаас лавлана уу.
Мэдээ, мэдээлэл
МХХТГ-ын БХЗХ-ийн дарга А.Мөнхбатын хэлсэн үг
Ерөнхий шүүгчийн хэлсэн үг
Хэвлэлийн мэдээ
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Шалгаруулалтын танилцуулга
 
 
 
 
Copyright ©2008 Миний Компьютер cэтгүүл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Нийт хандалт: 106687 Энэ сард: 4208 Өнөөдөр: 93 Free counter and web stats