|
Програмын боломжууд: |
Хүний нөөцийн удирдлагын гол зорилго бол байгууллага дахь хүний нөөцийг үр дүнтэй, үр ашигтай удирдаж, ажилтан бүрийн авьяас чадвар, нөөц боломжуудыг нээн илрүүлж хөгжүүлэх, ажилтнуудыг санаачлагатай ажиллуулж, өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх орчин нөхцлийг бүрдүүлэх явдал байдаг. Манай Хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн систем нь байгууллагын удирдлага, Хүний нөөцийн менежер, мэргэжилтнүүдэд дээрх зорилгыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгаагаас гадна байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулах, ажлын ачааллыг багасгах, байгууллагын илүү зардлыг хэмнэх зорилготой ба байгууллагын удирдлага, Хүний нөөцийн менежер, мэргэжилтнүүдэд дараах бодит боломжуудыг олгоно. Үүнд:
Хүний нөөцийн удирдлага төлөвлөтийн системийг ашиглан байгууллагын хүний нөөцийн төлөвлөлтийг хийх боломжтой бөгөөд төлөвлөлтийг богино, дунд, урт хугацаагаар хийх боломжтой.
Хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн систем нь тухайн байгууллагын веб сайт болон бусад интернэтийн сувгуудтай холбогдох боломжтой бөгөөд шинээр ажил горилогчид байгууллагад өөрийн биеэр очиж хувийн мэдээлэл өгөх шаардлагагүй бөгөөд интернэтээр дамжуулан илгээх боломжтой. Шинээр ажил горилогчийн хувийн мэдээллийг Хүний нөөцийн удирдлага төлөвлөтийн систем нь бүртгэн авах бөгөөд энэ тухай байгууллагын удирдлага болон хүний нөөцийн менежер мэргэжилтнүүдэд мэдэгдэх боломжтой.
Интернэтийн сүлжээнд холбогдоогүй жижиг аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд байгууллагын удирдлага болон хүний нөөцийн менежер мэргэжилтнүүд өөрсдөө бүртгэж оруулах боломжтой.
Ажил горилогч болон үндсэн ажилтны Ерөнхий мэдээлэл, Холбоо барих, Мэдлэг – /сургалт, хэл, боловсрол, чадвар, хөдөлмөр эрхлэлт/, Гэр бүл, Эрүүл мэнд, физик үзүүлэлт, шагнал урашуулал гэх мэт анкетийн үзүүлэлтүүдийг өөрсдийн байгууллагын онцлогт тохируулан нэмж хасах бүрэн боломжтой. Мөн төрийн албан хаагчийн анкетыг хэвлэж гаргах бүрэн боломжтой.
Ажилтны хөдөлмөрийн гэрээний огноо, дугаар, тушаалын дугаар, хэлтэс тасаг, ажиллах хэлбэр, гэрээний эхлэх, дуусах хугацаа, гэрээ байгуулсан тушаалтны нэрийг оруулах боломжтй. Програм нь ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд автоматаар санулах боломжтой. Тус програм нь Цаг бүртгэл, Цалингийн програмуудтай холбогдсон тохиолдолд ажилтны хөдөлмөрийн гэрээг бүртгэснээр цалин бодогдож эхэлнэ. Мөн төрийн албан хаагчийн цалингийн сүлжээний мэдээллийн дагуу хөдөлмөрийн гэрээнд цалинг бүртгэж, хуулийн дагуу уг сүлжээнд өөрчлөлт орвол гараас өөрчилж өгөх боломжтой буюу уян хатан юм.
- Ажилтны мэдээллийн бүртгэл
Тухайн ажилтныг байгууллагад орсон үеэс нь эхлэн гарч болох шагнал урамшуулал, шийтгэл, анхааруулга, цалинтай болон цалингүй чөлөө, жирэмсний амралт, албан томилолт, актын бүртгэл, ээлжийн амралт гэх мэт бүртгэлүүдийг хөтөлнө.
Ажиллагсадын байгууллагын доторх хэлтэс, нэгж хоорондын шилжилт хөдөлгөөн хийсэн ажилчдын одоогийн хэлтэс алба, албан тушаал, ажиллах хэлбэр, хугацаа, хөдөлгөөн хийсэн шалтгааныг бүртгэнэ.
Системд урьдчилан тодорхойлсон 20 гаруй тайлан байх бөгөөд байгууллагын онцлогоос хамаарсан нэмэлт тайлангуудыг үүсгэх боломжтой. Үүнд, Ажлын байр хүсэгчийн анкет, Үндсэн ажилтны анкет, Ажилтны дэлгэрэнгүй мэдээлэл, Албан тушаалаар үнэлэлтийн тайлан, Шагналын, Сургалтын, Албан тушаалын, Томилолтын гэх мэт. Мөн хэрэглэгч өөрт хэрэгтэй тайлангаа нэмж зурах тайлан дизайнер нь танд маш өргөн боломжийг бий болгоно.
Хүний нөөцийн үнэлгээ нь байгууллагын хүний нөөцийн салбарын чухал нэг хэсэг юм. Хүний нөөцийн үнэлгээ бол хүний нөөцийг татах, идэвхижүүлэх хэрэгсэлүүдийн нэг бөгөөд Хүний нөөцийн удирлага төлөвлөлтийн систем нь үнэлгээг хялбар аргаар хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Тус програм нь хүний нөөцийн үнэлгээний хамгин сонгодог хэлбэр болох 360 градус үнэлгээг хийх боломжтой.
- 360 градусүнэлгээний тойрог
Хүний нөөцийг үнэлэхэд ажилтан тус бүрийг удирдлага, хүний нөөцийн менежер, мэргэжилтэнүүдийн аль нэг нь хангалтгүй байдаг. Тийм ч учраас үнэлгээг дараах 6 төрлийн субьектийн зүгээс хийнэ.
- Өөрийн үнэлгээ
- Удирдлагын үнэлгээ
- Хамтран ажиллагсдын үнэлгээ
- Бусад нэгж хэсгийн үнэлгээ
- Ажилтнуудын үнэлгээ
- Мэргэжлийн шалгалтын оноо
- Үнэлгээг програм ашиглан хийх нь
Хүний нөөцийн удирдлага төлөвөлөлтийн системийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүний нөөцийн үнэлгээний Interactive HRMS EVALUATION систем нь байгууллагын дотоод сүлжээ болон интернэт сүлжээнд холбогдсон байх ба дурын компьютерээс тухайн ажилтанд байгууллагын удирдлага болон Хүний нөөцийн менежер, мэрнэжилтэнүүдийн үзгээс өгсөн өөрийн нууц дугаараар нэвтрэн орж үнэлгээнд хамаарагдах боломжтой.
Програм нь зөвхөн 360 градусын үнэлгээх хийх биш тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааран ямар ч төрлийн үнэлгээг хийх боломжтой.
Байгууллагын гол нөөц болох хүний нөөцийн сургалт, хөгжлийн бүхий л үйл ажиллагааг Хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн системээр хэрэгжүүлэх боломжтой юм. Програм нь дараах боломжуудыг олгож байна. Үүнд:
- Хүний нөөцийн сургалтын хэрэгцээг тодорхойлох
- Хүний нөөцийн сургалтыг төлөвлөх
- Судалгаа хийх
-
Сургалттай холбоотой тайлан мэдээ, мэдээлэл гаргах, мэдээ, мэдээллүүдийг удирдах ажилтнуудад програмаасаа шууд И-мэйлээр илгээх
- Сургалтын гүйцэтгэлийг харуулах, хянах
|