| Банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн шилдэг програм хангамж номинаци |
|
Байгууллагын нэр: |
ГрэйпСити Монгол ХХК |
|
Програм хангамжийн нэр: |
Банкны иж бүрэн програм хангамж |
Дэд системүүд: |
ГрэйпБанк – банкны суурь бүртгэлийн систем
ГрэйпМастер – ерөнхий дэвтрийн систем
ГРАМИС – УМС
ГРАНЕТ – интернэт банкны систем
ГРАФОН- телефон банкны систем
ГРАМО- мобайл банкны систем
ГРАБИЛ – нэхэмжлэхийн дагуух автомат төлбөрийн цахим систем
GRAIPPOS – худалдан авалтын картын бэлэн бус төлбөр тооцооны систем
АчидБанкир – бичил санхүүгийн байгууллагын удирдлагын иж бүрэн систем
GreatHR – хүний нөөцийн систем
GreatFA- үндсэн хөрөнгийн бүртгэлийн систем
GreatPayroll – цалингийн систем |
|
Хэрэглэгчдийн тоо: |
Банк 8. Үүнд:
- Суурь систем, виртуал сувгийн болон ААН-ийн бүртгэл системүүд ашиглаж буй Капитал Банк, ХХБанк, МШБанк,
- Суурь болон виртуал сувгийн систем ашиглаж буй Капитрон Банк
- Суурь систем ашиглаж буй ҮХОБанк, Голомт Банк
- Виртуал сувгийн болон ААН-ийн бүртгэлийн систем ашиглаж буй ХААН банк, Хадгаламж Банк
Бичил санхүүгийн байгууллага: 9 |
|
Боловсруулсан, ашигласан огноо: |
Банкны суурь системүүд: 2006 оны 8-н сараас (Банкны суурь систем ГрэйпБанк нэвтэрсэн огноогоор тооцов)
ААН-ийн бүртгэлийн системүүд: 2003
Виртуал сувгийн бүтээгдэхүүнүүд: 2003 |
Лицензийн хугацаа: |
Бүтээгдэхүүнийг хязгааргүй хугацаанд ашиглах эрхтэй байдаг. |
|
Програм хангамжийн үнэ: |
Энэ програм хангамж нь бизнесийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бүх үе шатуудыг хамран ажиллах бөгөөд бүртгэлийн функцуудыг гүйцэтгэж буй үүргийнх нь дагуу модулиуд болгон ангилдаг. Эдгээр модулиуд нь өөр хоорондоо холбогдон ажиллах боломжтой бөгөөд үнийн хувьд үзүүлж буй үйлчилгээтэйгээ харьцуулахад харьцангуй хямд гэж үзэж болно. Модулийн үнэлгээ нь төрлөөсөө хамаараад 50-400 доллар байна. |
|
Програмыг хөгжүүлэгч байгууллага: |
ГрэйпСити Монгол ХХК |
|
Үйлдлийн орчин: |
MS Windows |
|
Програмын боломжууд: |
Банкны иж бүрэн програм хангамжийн дараахь модулиуд нь цогц байдлаар болон дангаар ажиллах зориулалттай. Үүнд:
- ГрэйпБанк – Банкны суурь бүртгэлийн систем
- Банкны нягтлан бодох бүртгэлийн иж бүрэн систем бөгөөд төвлөрсөн мэдээллийн бааз, олон валютын систем, дансны уян хатан дугаарлалт, олон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах боломж, нээлттэй систем, автомат гүйлгээ, санхүүгийн төрөл бүрийн тайлан зэрэг олон боломж давуу талыг агуулна.
- ГрэйпМастер – Банкны ерөнхий дэвтрийн иж бүрэн сиситем
Суурь бүртгэлийн системээс гүйлгээ нэгтгэх, ханшийн тэгшитгэл, оны хаалт хийх, тайлант үеийн болон хуримтлагдсан ашиг, алдагдал тооцох, холбогдох санхүүгийн тайлан баланс боловсруулах зориулалттай систем.
- ГРАМИС – Удирдлагын систем
Банкны НББ-ийн суурь систем болон ЕД хөтөлж байгаа мэдээллийн сангаас боловсруулалт хийж дунд болон дээд шатны удирдлагад зориулсан тайлангийн мэдээллийн сан бүрдүүлэх, тайланг тодорхой давтамжийн дагуу автоматаар боловсруулж гаргах, боловсруулсан тайланг захиалгын дагуу менежерүүдэд имэйлээр илгээнэ
- АчидБанкир – Бичил санхүүгийн байгууллагын удирдлагын иж бүрэн систем
ХЗХ, ББСБ-ын санхүүгийн удирдлагыг эмх цэгцтэй хөтөлж, зээл, хадгаламж, ХНХ-ийн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг зэрэг удирдах өргөн боломжтой.
Виртуал сувгийн бүтээгдэхүүнүүд
- ГРАНЕТ - Интернэт банк
Банкны харилцагчид интернэт браузерын тусламжтай өөрийн дансны тухай мэдээлэл авах, төрөл бүрийн гүйлгээ хийх боломжтой.
- ГРАМО – Мобайл банк
Банкны харилцагчид гар утас ашиглан банкны үйлчилгээ хүргэх зориулалттай. WAP, STК, JAVA технологи дээр боловсруулсан хувилбаруудтай
- ГРАФОН – Телефон банк
Харилцагч банкны үйлчилгээг телефон утсаар авах боломжийг олгоно. Банкны харилцагч хүссэн үедээ системд холбогдож өөрийн данс, нэхэмжлэлийн мэдээ, валютын ханш зэрэг чухал шаардлагатай санхүүгийн мэдээллийг лавлаж, гүйлгээ хийх боломжтой.
- ГРАБИЛ - Нэхэмжлэхийн дагуух автомат төлбөрийн цахим систем
Нэхэмжлэгч байгууллагын төлбөрийн хэлбэрийг арилжааны хэлбэрт оруулан, харилцагч дурын банк дээр очин өөрт ирсэн нэхэмжлэхийн дагуу төлбөр төлөх зориулалттай.
- GRAIPPOS – Худалдан авалтын картын бэлэн бус төлбөр тооцооны систем
- Худалдаа, үйлчилгээний байгууллагуудад ашиглаж байгаа ПОС төхөөрөмжийн оронд програм хангамж ашиглан картын төлбөрийн гүйлгээг боловсруулна
Банкны байгууллагын ААН-ийн бүртгэлийн програм
- GreatPayroll – цалингийн систем
Нэгэн зэрэг олон байгууллагын цалингийн тооцоо хөтлөх, цалингийн олон хэлбэрүүдийг нэгэн зэрэг тооцож ашиглах, боловсон хүчний мэдээллийн баазаас мэдээлэл авч ашиглана.
- GreatHR – хүний нөөцийн систем
Байгууллагын боловсон хүчний бүртгэл мэдээлэл хөтлөх, динамикаар төрөл бүрийн статистик судалгаа, тайлан боловсруулан гаргана. Байгууллагын цаг бүртгэлийн системтэй холбогдож цагийн ирцийн мэдээ авч ашиглана.
GreatFA – үндсэн хөрөнгийн бүртгэлийн систем
Байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлийг стандартын дагуу хөтлөх, түүн дээр үндэслэн шуурхай мэдээ, тайлан гаргана. |
|
Шагнал, урамшуулал: |
- МХТ-ийн Шилдэг Сонголт 2006 шалгаруулалтаас Банкны иж бүрэн систем нь “Шилдэг програм хангамж” өргөмжлөл хүртэв. Үүнд дараах бүтээгдэхүүнүүд багтана.
- ГрэйпБанк – Банкны НББ-ийн суурь систем
- ГрэйпМастер – Ерөнхий дэвтрийн бүртгэлийн систем
- ГРАМИС – Удирдлагын мэдээллийн систем
- ГРАНЕТ – интернэт банк
- ГРАФОН – телефон банк
- АчидБанкир – Бичил санхүүгийн байгууллагын удирдлагын мэдээллийн иж бүрэн систем
- Үндсэн хөрөнгийн бүртгэлийн систем
- Цалингийн систем
- Боловсон хүчний систем
- Бараа материалын систем
- МХТ-ийн Шилдэг Сонголт 2007 шалгаруулалтаас Виртуал банкны систем нь "Шилдэг банк санхүүгийн програм хангамж" өргөмжлөлийг хүртэв. Үүнд дараах бүтээгдэхүүнүүд багтана:
- ГРАНЕТ – интернэт банк
- ГРАМО – мобайл банк
- ГРАФОН – телефон банк
- ГРАБИЛ – нэхэмжлэлийн дагуух автомат төлбөрийн цахим систем
- GRAIPPOS – худалдан авалтын картын бус систем
| |
|
 |
| Мэдээ, мэдээлэл |
 |
|
|
 |
|
|
| |
| |
|