|
Үйлчилгээний төв, байгууллагын нэр: |
Жи-Мобайл корпораци |
|
Багцын нэр: |
Мобайл Интернэт үйлчилгээ
Жи-Мобайлын хэрэглэгч бүр үүрэн холбооны хэрэглээнээс гадна хөдөлгөөнт интернетэд холбогдох боломжтой тул яриа + интернет хэрэглээг шинүлээр нэвтрүүлсэн. |
|
Үйлчилгээний цогц байдал, борлуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл: |
Жи-Мобайлын үүрэн холбооны хэрэглэгч Мобайл Интернет үйлчилгээг хэрэглээгээр төлөх боломжтой байдаг.
Дараа төлбөрт хэрэглэгчид /1KB/ - 1мөнгөөр,
Урьдчилсан төлбөрт хэрэглэгчид /1KB/ - 2 мөнгөөр тус тус тооцож үүрэн холбооны хэрэглээн дээр нь интернет үйлчилгээний төлбөр тооцоог хавсаргадаг. Жнь: Урьдчилсан төлбөрт хэрэглэгч 500 нэгжийн картаар 2 өдөр интернетэд холбогдох боломжтой. |
|
Бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог |
-
Жи-Мобайлын сүлжээ нэвтэрсэн 21 аймгийн 250 гаруй сум суурин газарт үүрэн холбооны хэрэглээ, интернет үйлчилгээг хослуулах боломжтой.
-
Жи-Мобайлын хэрэглэгч бүр гар утсаараа өндөр хурдын интернетэд холбогдох, эсвэл интернетэд холбогдох тусгай төхөөрөмжүүдийг ашиглан яриа хийх боломжтой.
-
Хэрэглээний түвшинд тохирсон үйлчилгээний нөхцөл тул хэрэглэгч сонголт хийх боломжтой.
|
|
2008 онд борлуулсан буюу үйлчлүүлсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо: |
Үүрэн холбооны үндэсний операторын үйл ажиллагааг ард иргэд, төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагууд идэвхитэй дэмжиж, хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр 100 гаруй мянган хэрэглэгчидтэй болоод байна. |
|
Нэмэлт мэдээлэл: |
Үүрэн холбооны үндэсний оператор Жи-Мобайл корпораци нь богино хугацаанд Монгол орны өргөн уудам газар нутгийг хамарсан мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг бий болгож, техник технологийн угсралт, суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж, 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр сүлжээний нээлтийг албан ёсоор хийж, анхны хэрэглэгчиддээ үйлчилж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Жи-Мобайл корпораци Улаанбаатар хотод үйлчилгээний 5 төв, 21 аймагт 21 салбар, бусад сум суурин газарт 1600 гаруй гэрээт борлуулагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. |