Хувь хүний шилдэг вэб, блог номинаци

Эзэмшигчийн нэр:

Ядамдоржийн Баярбаатар

Вэб, блог хуудасны нэр, хаяг:

“Монгол голомт мандан бадраг” http://stormy.blog.gogo.mn

Интернэтэд тавигдсан огноо:

2008.04.14

2008 оны нийт хандалтын тоо:

20571 (2008.10.30-ны байдлаар)

Блогт байгаа нийт мэдээллийн тоо:

94 (2008.10.30-ны байдлаар)

2008 онд шинээр тавигдсан мэдээллийн тоо:

94 (2008.10.30-ны байдлаар)

Блогт тавигдсан саналын тоо:

1086 (2008.10.30-ны байдлаар)

Блог хуудсын онцлог, агуулга:

Нийгэм, улс төрийн талаарх хувь хүний үзэл бодол.

  • Өөрийн зохиосон богино өгүүллэг, өгүүлэл, бодрол, аян замын тэмдэглэлүүдтэй.
  • Байнгын уншигчидтай, уншигчдынхаа дунд хэлэлцүүлгийг хүчтэй өрнүүлж чаддаг.
  • Блогийн бичлэг 7 хоногт 6-7 удаа шинэчлэгддэг.
  • Блог уншигчдын тоо нь сүүлийн улиралд огцом нэмэгдсэн.
  • Бичлэгүүдийн агуулга нь залуусыг зөв үйл рүү татан оруулах /”Би тамхийг хаямаар байна буюу бүгдээрээ тамхи татахаа больё”, “Үр хөндөлт амь зогоох хэрэгсэл гэж үү”, “Харийн орныг зоригсод ба гэр бүл салалт”, “Хотын соёл ба бид”/ бичлэгүүдийг байнга оруулдагаараа онцлогтой.
  • Бичлэгүүд нь монгол хэлний найруулга зүй, болон үг үсгийн алдаагүй бичдэгээрээ бусад блогуудаас ялгарах давуу талтай.

Нэмэлт мэдээлэл:

Блогчидын холбооны анхдугаар хуралд оролцож, холбооноос зохион байгуулсан “Хандивын данс”-ны үйл ажиллагаанд блогчидыг хошуучлан оролцсон. Блогчидын холбооны гишүүн. Мөн GoGo блоггеруудын дундх спортын тоглолтууд, Баабартай хийх уулзалт зэргийг амжилттай зохион байгуулсан. Бичлэгүүдээс нь “Өдрийн сонин”-д нийтлэгдэж байсан. Блогчидын холбооноос зохион байгуулах блогчидын бичлэгийг нийгэмд хүргэх телевизийн нэвтрүүлэг, ном товхимол хэвлүүлэх, онлайн нийтлэлчдийн бичлэгүүдийг нийгэмд түгээх ажилд идэвхтэй оролцдог.

Мэдээ, мэдээлэл
МХХТГ-ын БХЗХ-ийн дарга А.Мөнхбатын хэлсэн үг
Ерөнхий шүүгчийн хэлсэн үг
Хэвлэлийн мэдээ
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Шалгаруулалтын танилцуулга
 
 
 
 
Copyright ©2008 Миний Компьютер cэтгүүл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Нийт хандалт: 107131 Энэ сард: 4652 Өнөөдөр: 90 Free counter and web stats