| Шилдэг портал сайт номинаци |
|
Эзэмшигч байгууллагын нэр: |
Монгол Контент ХХК |
|
Вэб хуудасны нэр, хаяг: |
Үндэсний портал GoGo.mn http://www.gogo.mn |
Дэд хуудаснууд: |
http://news.gogo.mn
http://map.gogo.mn
http://mail.gogo.mn
http://music.gogo.mn
http://mobile.gogo.mn
http://game.gogo.mn
http://blog.gogo.mn
2008 онд шинээр нэвтрүүлсэн:
http://share.gogo.mn
http://messenger.gogo.mn |
|
Интернэтэд тавигдсан огноо: |
2007 оны 6-р сарын 1 |
|
2008 оны нийт хандалтын тоо (3-р улирлын эцсийн байдлаар): |
1,681,088 |
|
Бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо: |
274,615 (2008 оны 10-р сарын 24-ний байдлаар) |
|
Агуулгын удирдлагын систем (CMS): |
Порталын үйлчилгээ тус бүрийн онцлогт тохируулагдан хөгжүүлэгдсэн, маш олон төрлийн үйлдэл бүхий агуулгын удирдлагын цогц системтэй. |
|
2008 онд шинээр тавигдсан мэдээллийн тоо: (10-р сарын 24-ний байдлаар) |
- Мэдээ -... төрөл бүрийн мэдээ мэдээлэл
- Хөгжим - ... дуу хөгжим
- МАР - 2,915 объект
- Гар утас - .... контент
- Блог -13,798 бичлэг
|
|
Ашигласан технологи: |
Java servlet , Enterprise java bean 3, JSP, PHP, Ruby on Rail (ROR) , AJAX, Application server clustering
Технологийн шийдэл, агуулгын удирдлагын системийн зураглал |
|
Мэдээллийн ангилал, багтаамж: |
GoGo.mn интернэтийн дараах 11 төрлийн үйлчилгээтэй. байна.
-
Вэб - сайтаас хэрэглэгчид дэлхийн хамгийн өргөн мэдээллийн сан бүхий хайлтын Google, Yahoo, MSN сайтуудаас нэгэн зэрэг хайлт хийх боломжтой. Энэ хуудас нь дэлхийн глобал сайтуудаас хийх хайлтыг хялбаршуулах зорилгоор хийгдсэн ба хуудсан дээр монгол хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд нэн шаардлагатай байдаг Монгол Улсын нийт хотуудын цаг агаар, Дорнын болон Өрнийн зурхай, Валютын ханшны мэдээллийг байршуулж өгсөн. Мөн интернетийн цаг хугацаа, орон зайнаас үл хамаарах хэрэглээний онцлогийг шингээн дэлхийн томоохон хотуудын цагийг харуулж байна. Вэбээс хайлт хийх боломжтой энэхүү хуудас нь GoGo.mn-ийн эхлэл хуудас байдаг бөгөөд энд хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор тухайн цаг үеийг харуулсан фото зургийг байршуулдаг.
-
Мэдээ – хэсгээс хэрэглэгчид өдөр тутмын дотоодын болон гадаадын мэдээ мэдээллийг текст болон фото, видео хэлбэрээр түргэн шуурхай үзэж, хүлээн авах боломжтой. Мэдээ мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой, цэгцтэй байлгах үүднээс Улс төр, Эдийн засаг, Эрүүл мэнд, Боловсрол, Соёл урлаг, Спорт, Нийгэм, Муухай монгол хүн, Шар мэдээ, Дэлхийд, Бусад гэсэн ангилалуудаар оруулдаг. Мөн хэрэглэгчдийн чөлөөт цаг, танин мэдэхүйд зориулан телевизүүдийн хөтөлбөр, зөвлөгөө, хошин шогийн буланг байршуулсан ба нийгмийн салбар бүрийн төлөөлөл болох хүмүүсийг урьж оролцуулсан GoGo Cafе ярилцлагын буланг тусгайлан ажиллуулж байна. Порталын мэдээллийн төрлөөр ангилагдсан фото болон видео мэдээний булан нь хэрэглэгчдийн таашаал-д ихэд нийцдэг.
-
UB Map – нь Улаанбаатар хотод байрлах төрийн болон олон нийтийн байгууллагууд, байр орон сууцууд, хотын гудамж өргөн чөлөө, гэр хорооллын гудамжийн хаяг байршлын хамгийн өргөн мэдээллийн санг агуулсан. Энд объектийг фото болон зураасан хэлбэрээр харах, хоорондын зайг хэмжиж, байрлалын уртраг, өргөргийн цэгийг тодорхойлох, хэвлэх боломжтой.
-
Э-Шуудан - GoGo.mn хэрэглэгч өөрийн ID үүсгэж мэйл хаягтай болох ба Монголд анх удаа интернэтээс гар утас руу SMS илгээх боломжтой үйлчилгээг нэвтрүүлсэн. Бүртгэлтэй хэрэглэгчдийн 80 хувь нь э-шуудангийн үйлчилгээг өдөр тутам идэвхтэй ашиглаж байна. Уг үйлчилгээ нь гадаададын улс оронд суралцдаг, ажиллаж амьдардаг Монголчуудын хувьд маш талархалтай үйлчилгээ болсон гэдэгт итгэлтэй байна.
-
Хөгжим - Монгол дуу хөгжмийг өөрийн сонголтоор сонсох, клип үзэн, караоке дуулах боломжтой хөгжмийн санг хэрэглэгчдэд санал болгож байна. 2008 онд шинээр Монголын хамтлаг дуучид, уран бүтээлчдийн дуу хөгжмийг өндөр чанартайгаар Мобикомын гар утас болон аль ч банкны төлбөрийн картаа ашиглан хууль ёсны дагуу, зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр худалдан авах боломжийг бүрдүүлсэн.
-
Гар утас - Энэ хуудаснаас wap.mobicom.mn сайтад байрлуулсан гар утсанд суулгах боломжтой бүхий л контентуудын каталогтой танилцах боломжтой.
- Тоглоом – GoGo.mn гишүүдийн ажлын алжаал тайлан хөгжилтэй, энгийн тоглоомуудыг тоглох боломжийг энэхүү булан хэрэглэгчдэд олгож байгаа юм. Тоглоомууд нь хэрэглэгчдийн дунд бяцхан өрсөлдөөн бий болгох үүднээс тоглогчийн онооны дарааллаар эхний 10 байрыг дэлгэцэнд харуулдаг.
- Блог - GoGo.mn хэрэглэгчид интернэтийн хязгааргүй орон зайд өөрийн гэсэн вэб хуудастай болж, санал бодлоо бусадтай хуваалцах чөлөөт индэрийг бий болголоо. Блогчид хоорондоо сонирхолтой янз бүрийн бичлэг, контентууд, мэдээ мэдээллээ солилцох бүрэн боломжтой. 2008 оны 10 дүгээр сар 24-ны байдлаар GoGo блогт 5860 орчим блогчид нэгдэж, 16590 блогийн бичлэгийг үүсгээд байна.
- GoGo Уншигч – Мобикомын хэрэглэгч гар утсаа ашиглан Үндэсний портал GoGo.mn-ийн Мэдээ, Блогийн бичлэгийг унших боломж бүхий Java Application-ийг дотооддоо хөгжүүлсэн.
- Share/шинэ/ - GoGo.mn-ийн хэрэглэгчид нэг удаад 100МВ хүртэл хэмжээтэй файлыг ямар нэгэн үнэ төлбөргүйгээр GoGo Share-т байрлуулан бусдад дамжуулах боломжтой үйлчилгээг 2008 оны 1 сараас зах зээлд нэвтрүүлсэн нь Монголын интернэт хэрэглээний хувьд ШИНЭ САНААЧЛАГА, ШИНЭ ШИЙДЭЛ болж хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцсэн үйлчилгээ болсон билээ. GoGo Share –ийг бусад гадны SHARE хийдэг үйлчилгээтэй харьцуулахад үнэ төлбөргүйгээс гадна маш өндөр хурд-аар богино хугацаа-нд татдаг юм.
- GoGo Messenger/шинэ/ - Интернэтийн хэрэглэгчдийн өдөр тутмын нийтлэг хэрэглээ болсон мессенжерийг Монголд анх удаа хөгжүүлж 2008 оны 6 сарын 1-ээс хэрэглээнд нэвтрүүлсэн. GoGo Messenger-ийн үйлчилгээний нөхцөл, тайлбарууд нь Монгол хэлээр хийгдсэнээс гадна Yahoo, Google, MSN-ийн мессенжерт нэгэн зэрэг холбогдох боломжоор хангаж өгсөн. Yahoo Messenger дээр хийгддэг бүхий л үйлдлүүд GoGo Messenger дээр хийгдэх боломжтойгорр программчлагдсан ба GoGo.mn-ийн бүх бүтээгдэхүүн үйлчилгээнд нэвтрэх боломжтой юм
|
|
Шагнал, урамшуулал: |
- Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс “Шилдэг Менежменттэй Вэб Сайт”
- МХТШС-2007 “Шилдэг Портал сайт”
- Мэдээлэл Холбоо Технологийн “Шилдэг Шийдэл”
|
|
Нэмэлт мэдээлэл: |
“Монгол Контент” ХХК GoGo.mn вэб порталыг хөгжүүлэхэд 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. |
Монгол Контент ХХК-ийн товч танилцуулга
Монгол Контент ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан ба Монгол Улсад Контентийн бизнесийг анхлан хөгжүүлж, Мобиком корпорациас хэрэглэгчиддээ хүргэж буй SMS дээр суурилсан нэмэлт үйлчилгээ, өдөр тутмын болон бусад мэдээ мэдээллийг дамжуулах МобиМЕДИА үйлчилгээ болон интернетийн WAP технологид суурилсан GPRS, MMS үйлчилгээний контентийг нийлүүлэх бизнесийг эрхэлж байна.
Монгол Контент ХХК-ийн эрхэм зорилго
"Монгол Улсад хөдөлгөөнт холбооны хэрэглээг түгээн дэлгэрүүлж, тоон мэдээллийн (digital content) салбарт тэргүүлэгч байх"
Албан ёсны хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Сөүлийн гудамж, 8 зовхис билдинг, 6 давхар.
Утас: (976-11) 326590, Факс: (976-11) 326591
E-mail: info@mongolcontent.mn;
Website: www.mongolcontent.mn
Үндэсний портал GoGo.mn
Тус компани нь өмнөх жилүүдэд явуулж ирсэн ажлын туршлага дээрээ тулгуурлан 2007 оны 6 дугаар сарын 1-нээс дэлхийд хамгийн эрчимтэй тархаж буй интернетийн хэрэглээг шинэлэг дүр төрх бүхий www.gogo.mn вэб сайтаар дамжуулан зах зээлд нэвтрүүлсэн билээ.
2008 оны 10 сарын 24 –ний байдлаар Үндэсний портал GoGo.mn нь 270 гаруй мянган гишүүн хэрэглэгчтэй Монгол улсад хамгийн их хэрэглэгдэж байгаа сайт болоод байна.
Монгол Контент ХХК нь интернэтийн хэрэглээг хөгжүүлж, Монголын интернэт хэрэглэгчдэд хамгийн хэрэгцээтэй олон төрлийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхийг зорин ажиллаж байна.
GoGo.mn нь хэрэглэгчдийн хэрэглээг хялбаршуулан үйлчилгээний төрөл бүртээ хайлтыг оруулж өгснөөрөө онцлогтой. Үйлчилгээнээс хамааран категоричилсан хайлтыг хийх бүрэн боломжтой байдаг.
Зохиогчийн эрхийн тухай
Монгол Контент ХХК-ийн эн тэргүүний зорилт бол зах зээлийн орчинд бизнесийн шударга зарчмаар, оюуны өмч болон зохиогчийн эрхэд хүндэтгэлтэйгээр хандан ажиллах явдал юм. Энэхүү зорилгыг хангах үүднээс юуны өмнө GoGo.mn-ийн нэр, логондоо Оюуны Өмчийн Газраас барааны тэмдгийн гэрчилгээг албан ёсоор авсан. Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхүүдийг дээдлэн үзэж зохиогчийн эрх эзэмшигчидтэй хамтран ажиллах албан ёсны гэрээг байгуулж, зохих зөвшөөрлийг авсны дагуу тэдний мэдээ мэдээллийг GoGo.mn вэб сайтад байрлуулан олны хүртээл болгож байна. Одоогийн байдлаар бид 20 гаруй албан зохиогчийн эрх эзэмшигчидтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан ба цаашид вэб порталын үйл ажиллагааг цахим ертөнцийн хэрэгцээнд бүрнээ нийцүүлэн бусад албан байгууллага, хувь хүмүүстэй бизнесийн зарчимд тулгуурлан хамтран ажиллах бүхий л боломж нээлттэй байгаа билээ. 2008 онд Монголын хамтлаг дуучид, уран бүтээлчдийн уран бүтээлийг music.gogo.mn хуудсаар дамжуулан худалдан борлуулах үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн. Ингэснээр хууль бус үйл ажиллагааг хязгаарлахад тустай арга хэмжээ болж, зүй ёсны хэрэглээнд шилжих эхлэлийг тавьж өгсөн.
Хамтран ажиллах гэрээ байгуулсан байгууллага, хувь хүмүүсийн заримаас дурдвал:
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Монцамэ агентлаг, Монгол Ньюс ХХК, Өдрийн сонин, Хань сонин, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Өглөөний сонин, Нийгмийн толь сонин, Дээдсийн хүрээлэн сонин, Монголчуудын амьдрал сонин, Тоншуул сонин, Хөгжмийн зохиолч, яруу найрагчдын эрхийг хамгаалах Монголын үндэсний нийгэмлэг, Дуучин Болд, B Production, A Sound, Lemons, Acapella, Guys, Quiza зэрэг 20 гаруй байгууллага, хувь хүмүүс болно. |
|
|
 |
| Мэдээ, мэдээлэл |
 |
|
|
 |
|
|
| |
| |
|