Энгийн хэрэглэгчдэд зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ номинаци

Үйлчилгээ үзүүлэгчийн нэр:

Жи-Мобайл корпораци

Үйлчилгээний нэр:

Жи-Интернэт үйлчилгээ

Үйлчилгээ эхэлсэн огноо:

2007.04.20-ны өдрөөс эхлэн сүлжээний нээлтийг албан ёсоор хийж, дараа төлбөрт үйлчилгээг зах зээлд нэвтүүлж, анхны хэрэглэгчиддээ үйлчилж эхэлсэн.

Үйлчилгээний онцлог:
Жи-Мобайлын сүлжээгээр дамжуулан хэрэглэгч гар утас, интернет модем болон бусад төхөөрөмжүүдийн тусламжтайгаар байршлаас үл хамааран хөдөлгөөнт орчинд хэвийн ажиллах, байршил тогтоох, мэдээлэл солилцох, видео дуу, дүрс болон бусад бүх төрлийн өгөгдөл дамжуулах, хөдөлгөөнт IP камер, байнгын онлайн сүлжээ, интернет орчин үүсгэж, өндөр хурдны өргөн зурвасын хөдөлгөөнт интернетийн үйлчилгээг хүлээн авах боломжтой.
Хамрах хүрээ:
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 21 аймгийн 250 гаруй сум суурин газарт орчин үеийн дэвшилтэт технологи бүхий интернетийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргээд байна.

Үйлчилгээний үнэ (Шинээр хэрэглэгч болох):

Бүртгэлийн хураамж: 25 000₮

    Барьцаа: Багцын сарын хураамж
Үйлчилгээний үнэ (сарын, жилийн хураамж):

Хэрэглээгээр төлөх үйлчилгээ

  • Дараа төлбөрт хэрэглэгч /1KB/ - 1мөнгө
  • Урьдчилсан төлбөрт хэрэглэгч /1KB/ -2 мөнгөөр тус тус тооцдог.

Багцын үнэ тариф

Багц

Ашиглах хэмжээ

Сарын хураамж  (₮) /НӨАТ-гүй/

Барьцаа (₮)

1x хязгааргүй

Хязгааргүй

20.000

20.000

EVDO 4.5

4.5GB

20.000

20.000

EVDO 10

10GB

40.000

40.000

EVDO хязгааргүй

Хязгааргүй

55.000

55.000

Нэмэлт үйлчилгээнүүд:

Орчин үеийн дэвшилтэт ALL IP, NGN технологид суурилсан, интернет сүлжээгээр дамжуулан яриа хийх Жи-Интернетфон үйлчилгээ ашиглах боломжтой.

Хэрэглэгчийн сонголт хийх боломжууд:

Хэрэглэгчдийн хэрэглээнд тохирсон хэрэглээний багцыг бид бүхэн зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд хэрэглэгч дурын багцаа сонголт хийж болохоос гадна үүрэн холбооны хэрэглээгээрээ хүссэн үедээ интернет үйлчилгээг хүлээн авах  боломжтой.

Ашиглаж буй технологи:

Жи-Мобайл корпораци нь CDMA2000 1x/EVDO технологи дээр суурилагдсан үүрэн холбооны 3 дугаар үеийн /3G/ буюу өндөр хурдаар интернетэд холбогдох, интернет үйлчилгээг гар утсан дээрээ хүлээн авах, гар утсаараа телевиз үзэх зэрэг бусад орчин үеийн үйлчилгээг өөрийн систем дээрээ үзүүлэх боломжтой. Мөн 450MHz нам давтамжийг ашигласнаар сүлжээний тархалт бусад долгионоос 2-3 дахин хол байдаг тул алслагдсан орон нутгийг холбоожуулахад хамгийн тохиромжтой систем юм. Сүлжээний бүтэц, хамрах хүрээнээс шалтгаалан үйлчилгээний өртөг бууруулах боломжтой бөгөөд Монгол Улсад анх удаа бүсчлэлийн системийг нэвтрүүлсэн учир сүлжээний бааз станцын өргөтгөл хийх болон гэнэтийн давагдашгүй хүчин зүйл тохиолдох нөхцөлд сүлжээг доголдуулахгүйгээр бусад бааз станцдаа шилжин ажиллах боломжтой. Уг технологи нь зарим оронд анх батлан хамгаалалтын зориулалтаар ашиглаж эхэлсэн ба Америкийн QUALCOMM компани иргэний зориулалтаар дэлхийд дэлгэрүүлж эхэлсэн бөгөөд бүх хэрэглэгчид сүлжээндээ өөр өөрийн кодоор сүлжээний зурвасыг бүхэлд нь ашигладаг тул ярианы нууцлал өндөр, хөндлөнгөөс чагнах боломжгүй, хүний эрүүл мэндэд үзүүлэх долгионы сөрөг нөлөөлөл бусад долгионоос 7-8 дахин бага байдаг.

Нэмэлт мэдээлэл:

Манай компани хөдөлгөөнт интернетийн 3 төрлийн технологиор үйлчилгээ үзүүлдэг. 
1x технологи нь: 64 - 153 kbps, EVDO REV.O технологи нь: 154 kbps - 2.4 mbps, EVDO REV.A технологи нь: 3,1 mbps хүртэлх хурдаар холбогдоно.  

Жи-Интернет үйлчилгээг 1x технологиор гар утас, суурин утас, аксесс бокс, модем ашиглаж интернетэд холбогдож болох бол EVDO технологиор EVDO гар утас, модем, терминал гэх мэт бусад төхөөрөмжүүдийг ашиглан интернетэд холбогдох боломжтой.
Мэдээ, мэдээлэл
МХХТГ-ын БХЗХ-ийн дарга А.Мөнхбатын хэлсэн үг
Ерөнхий шүүгчийн хэлсэн үг
Хэвлэлийн мэдээ
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Шалгаруулалтын танилцуулга
 
 
 
 
Copyright ©2008 Миний Компьютер cэтгүүл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Нийт хандалт: 107151 Энэ сард: 4672 Өнөөдөр: 110 Free counter and web stats