Мэдээллийн технологийн үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ номинаци

Байгууллагын нэр:

ГрэйпСити Монгол ХХК

Брэнд үйлчилгээ, бүтээгдэхүүний нэр:

Банкны иж бүрэн програм хангамж

Ашиглаж, борлуулж эхэлсэн огноо:

Банкны суурь системүүд: 2006 оны 8-р сараас (Банкны суурь систем ГрэйпБанк нэвтэрсэн огноогоор тооцов)
ААН-ийн бүртгэлийн системүүд : 2003
Виртуал сувгийн бүтээгдэхүүнүүд: 2003

Бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, загварууд:

Дараах системүүдтэй. Үүнд:

  1. Банкны суурь системүүд

ГрэйпБанк – банкны суурь бүртгэлийн систем
ГрэйпМастер – ерөнхий дэвтрийн систем
ГРАМИС – УМС

  1. Виртуал сувгийн бүтээгдэхүүнүүд

ГРАНЕТ – интернэт банкны систем
ГРАФОН- телефон банкны систем
ГРАМО- мобайл банкны систем
ГРАБИЛ – нэхэмжлэхийн дагуух автомат төлбөрийн цахим систем
GRAIPPOS – худалдан авалтын картын бэлэн бус төлбөр тооцооны систем

  1. Бичил санхүүгийн байгууллагад зориулсан систем

АчидБанкир – бичил санхүүгийн байгууллагын удирдлагын иж бүрэн систем

  1. Банкны байгууллагын ААН-ийн бүртгэлийн системүүд

GreatHR – хүний нөөцийн систем
GreatFA- үндсэн хөрөнгийн бүртгэлийн систем
GreatPayroll – цалингийн систем

Хэрэглэгчдийн тоо:

Банк 8. Үүнд:

  1. Суурь систем, виртуал сувгийн болон ААН-ийн бүртгэл системүүд ашиглаж буй: Капитал Банк, ХХБанк, МШБанк,
  2. Суурь болон виртуал сувгийн систем ашиглаж буй: Капитрон Банк
  3. Суурь систем ашиглаж буй: ҮХОБанк, Голомт Банк
  4. Виртуал сувгийн болон ААН-ийн бүртгэлийн систем ашиглаж буй: ХААН банк, Хадгаламж Банк
Бичил санхүүгийн байгууллага: 9

Үйлчилгээний онцлог:

Бүтээгдэхүүн нийлүүлсний дараа үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг Хавсралтаас үзнэ үү.

Шагнал, урамшуулал:

  • МХТ-ийн Шилдэг Сонголт 2006 шалгаруулалтаас Банкны иж бүрэн систем “Шилдэг програм хангамж” өргөмжлөл хүртсэн. Үүнд дараах бүтээгдэхүүнүүд багтана.
  • ГрэйпБанк – Банкны НББ-ийн суурь систем
  • ГрэйпМастер – Ерөнхий дэвтрийн бүртгэлийн систем
  • ГРАМИС – Удирдлагын мэдээллийн систем
  • ГРАНЕТ – интернэт банк
  • ГРАФОН – телефон банк
  • АчидБанкир – Бичил санхүүгийн байгууллагын удирдлагын мэдээллийн иж бүрэн систем
  • Үндсэн хөрөнгийн бүртгэлийн систем
  • Цалингийн систем
  • Боловсон хүчний систем
  • Бараа материалын систем
  • МХТ-ийн Шилдэг Сонголт 2007 шалгаруулалтаас Виртуал банкны систем нь “Шилдэг банк санхүүгийн програм хангамж” өргөмжлөлийг хүртэв. Үүнд дараах бүтээгдэхүүнүүд багтана:
  1. ГРАНЕТ – интернэт банк
  2. ГРАМО – мобайл банк
  3. ГРАФОН – телефон банк
  4. ГРАБИЛ – нэхэмжлэлийн дагуух автомат төлбөрийн цахим систем
  5. GRAIPPOS – худалдан авалтын картын бус систем

Нэмэлт мэдээлэл:

 

Банкны суурь бүртгэлийн систем
Банкны суурь бүртгэлийн систем бөгөөд төвлөрсөн мэдээллийн бааз, олон валютын систем, дансны уян хатан дугаарлалт, олон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах боломж, нээлттэй систем, автомат гүйлгээ, санхүүгийн төрөл бүрийн тайлан зэрэг олон боломж давуу талыг агуулна.

Банкны ерөнхий дэвтрийн систем
Банкны ерөнхий дэвтрийн иж бүрэн сиситем бөгөөд суурь бүртгэлийн системээс гүйлгээ нэгтгэх, ханшийн тэгшитгэл, оны хаалт хийх, тайлант үеийн болон хуримтлагдсан ашиг, алдагдал тооцох, холбогдох санхүүгийн тайлан баланс боловсруулах зориулалттай систем.

Банкны удирдлагын мэдээллийн систем
Банкны НББ-ийн суурь систем болон ЕД хөтөлж байгаа мэдээллийн сангаас боловсруулалт хийж дунд болон дээд шатны удирдлагад зориулсан тайлангийн мэдээллийн сан бүрдүүлэх, тайланг тодорхой давтамжийн дагуу автоматаар боловсруулж гаргах, боловсруулсан тайланг захиалгын дагуу менежерүүдэд имэйлээр илгээх зориулалттай.

Интернэт банкны систем
Банкны харилцагчид 7*24 цагийн турш интернэтэд гарцтай дурын компьютерээс хандан банкны бүхий л төрлийн үйлчилгээ авах боломжтой

Мобайл банкны систем
Банкны харилцагчид гар утас ашиглан банкны үйлчилгээ хүргэх зориулалттай. WAP, STК, JAVA технологи дээр боловсруулсан хувилбаруудтай.

Телефон банкны систем
Харилцагч банкны үйлчилгээг телефон утсаар авах боломжийг олгоно. Банкны харилцагч хүссэн үедээ системд холбогдож өөрийн данс, нэхэмжлэлийн мэдээ, валютын ханш зэрэг чухал шаардлагатай санхүүгийн мэдээллийг лавлаж, гүйлгээ хийх боломжтой.

Нэхэмжлэхийн дагуух автомат төлбөрийн цахим систем
Нэхэмжлэгч байгууллагын төлбөрийн хэлбэрийг арилжааны хэлбэрт оруулан, харилцагч дурын банк дээр очин өөрт ирсэн нэхэмжлэхийн дагуу төлбөр төлөх зориулалттай.

Худалдан авалтын картын бэлэн бустөлбөр тооцооны систем
Худалдаа, үйлчилгээний байгууллагуудад ашиглаж байгаа ПОС төхөөрөмжийн оронд програм хангамж ашиглан картын төлбөрийн гүйлгээг боловсруулна.

Бичил санхүүгийн байгууллагын удирдлагын мэдээллийн иж бүрэн систем
ХЗХ, ББСБ-ын санхүүгийн удирдлагыг эмх цэгцтэй хөтөлж, зээл, хадгаламж, ХНХ-ийн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг зэрэг удирдах өргөн боломжтой.

Цалингийн систем
Цалин бүртгэлийн програм нь цалингийн НББ-ийг автоматжуулах зориулалттай бөгөөд үндсэн болон өргөтгөсөн тооцоо хийхийн зэрэгцээ дэлгэрэнгүй болон хураангуй тайлан судалгааг гаргаж, байгууллага салбар нэгжийн цалингийн зардалд дүн шинжилгээ хийх боломжтой.

Үндсэн хөрөнгийн бүртгэлийн систем
Байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлийг стандартын дагуу хөтөлж, түүн дээр үндэслэн шуурхай мэдээ, тайлан гаргана.

Хүний нөөц ба цаг бүртгэлийн систем
Ямар ч түвшний байгууллагын боловсон хүчний бүртгэл мэдээллийг хөтлөх, бүртгэл дээр үндэслэн төрөл бүрийн статистик судалгаа, тайлан боловсруулж гаргах ба байгууллагын удирдлагыг түргэн шуурхай мэдээллээр хангана.

Мэдээ, мэдээлэл
МХХТГ-ын БХЗХ-ийн дарга А.Мөнхбатын хэлсэн үг
Ерөнхий шүүгчийн хэлсэн үг
Хэвлэлийн мэдээ
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Шалгаруулалтын танилцуулга
 
 
 
 
Copyright ©2008 Миний Компьютер cэтгүүл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Нийт хандалт: 107157 Энэ сард: 4678 Өнөөдөр: 116 Free counter and web stats