|
Програмын боломжууд: |
E-Clearing House” системийг Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламж бүртгэлийн төвийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, цахим мэдээллийн уян хатан иж бүрэн нэгдсэн систем бий болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, компанийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж харилцагч иргэд, байгууллагуудтай мэдээллийг онлайн байдлаар түргэн шуурхай солилцдог болгох, мэдээллийн технологийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх замаар компаний мэдээлэл технологийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготойгоор хийсэн.
Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн Иж бүрэн нэгдсэн систем буюу Хөрөнгийн зах зээлд оролцогч нийт иргэд, ААН, байгууллагын бүртгэл, төлбөр тооцооны систем.
Нийт 600000 гаруй харилцагчид, 500 орчим хувьцаат компанийн 2,8 тэрбум ширхэг хувьцаа хадгалагж, өдөрт дунджаар 200 орчим гүйлгээ хийгддэг. Жилдээ 3-4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж байна.
Энэ оноос үнэт цаасны арилжаанд оролцогчид гадаад, дотоодын харилцагчид интернэтээр дансы мэдээллээ харах болмжтой болсон. Үнэт цаасны зах зээлд оролцогч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо, МХБ, БДК-иуд бүгд энэ системд холбогдсон. |