Шилдэг цахим үйлчилгээ номинаци

Байгууллага:

Скайтел ХХК

Цахим үйлчилгээний нэр (брэнд):

http://www.skymarket.mn

Үйлчилгээ нэвтрүүлсэн огноо:
2008.10.15

Үйлчилгээнд ашигласан мэдээлэл холбооны технологи, тоног төхөөрөмж, үйлчилгээний стандарт

Програм хангамж PHP, Flash.
Хамгийн сүүлийн үеийн Ajax технологид суурилсан хэрэглэгчийн бүртгэлийн систем болон хурдан хайлтын системтэй.
Хэрэглэгчийн борлуулсан бүтээгдэхүүний мэдээллийг майл болон гар утсанд нь мессежээр автоматаар явуулдаг системтэй.

Цахим үйлчилгээний үнэ:

Үнэгүй

Хэрэглэгчдийн тоо:

Нийт бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо: 1048

Үйлчилгээний онцлог:

Хүн бүр өөрийн цахим дэлгүүрийг нээж, бүх төрлийн гар утас, дугаар, дагалдах хэрэгсэлийн худалдааг ямар нэгэн түрээсгүй явуулах бүрэн эрхтэй.

Нэмэлт мэдээлэл:

Skymarket дуудлага худалдааны сайт нь хэрэглэгчдэд цаг хугацаа, орон зайг үл хамааран 24/7 цагийн туршид гар утас, утасны дугаар, дагалдах хэрэгсэл, электрон бараа худалдах, худалдан авах боломжийг олгож буй Монголын анхны нээлттэй дуудлага худалдааны портал сайт юм.

Боломжууд:

  • 24/7 цагийн туршид бүтээгдэхүүн үйлчилгээ худалдах, худалдан авах
  • Та өөрийн онлайн дэлгүүрээ ямар ч түрээсгүй ажиллуулна
  • Бүх төрлийн гар утас,электрон барааны нэгдсэн худалдаа
  • Бүх сүлжээний үүрэн холбооны дугаарын худалдаа
  • Хайж байгаа бүтээгдэхүүнээ хамгийн хурдан, хамгийн хямд үнээр авах
  • Таны цагийг хэмнэнэ
  • Таны худалдан авагч хязгааргүй олон

Хэн ашиглаж болох вэ?
Та худалдахыг төлөвлөсөн үүрэн холбоонд ашиглагдах бүтээгдэхүүн үйлчилгээ, электрон бараагаа хямд үнээр зарж, хэн нэгэнд төлбөргүй бэлэглэхийг хүсэхгүй байгаа бол манай сайт руу хандаж өөрийн хүссэн үнээрээ, хамгийн богино хугацаанд бүтээгдэхүүнээ зарна уу. Дуудлага худалдааны хязгааргүй эрх чөлөөг бид танд олгоно.

Skymarket хэрхэн ашиглах вэ?
Та манай www.skymarket.mn сайт руу хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу...
Мөн харилцагчийн үйлчилгээний 1515, 319191 дугаараас лавлана уу.

Гар утасны е- худалдаа-Монголд анх удаа......
Сайтаар дамжуулан манай зүгээс сайтын бүх хэрэглэгчиддээ зориулан Алтан дугаар болон Азын дугааруудыг мөн хамгийн сүүлийн үед худалдаанд гарч байгаа гар утаснуудаа тал үнээр нь худалдан авах боломжыг олгож байгаа. Үүнд:
Сайт нээгдсэнээс хойш долоо хоногын хугацаанд Скайтелаас дараах Алтан болон Азын дугааруудыг 50%-ийн хямд үнээр нь дуудлага худалдаанд оруулан борлууллаад байгаа билээ.
Дугаар Худалдсан үнэ
91100000 850,000
91106666 300,000
91107777 300,000
91903333 300,000
91109191 190,000

Мөн сайтын шинэхэн хэрэглэгчиддээ зориулсан сайтын тусламжын хэсэгтээ гарын авлага, нэр томъёоны тайлбар зэрэг хэрэгцээт мэдээллийг тусгасан байгаа. Эндээс хэрэглэгчид дуудлага худалдаанд оролцох анхан шатны дүрэм журам, оролцох алхам зэрэг мэдээллийг авч болно. Мөн хэрэглэгчиддээ зориулсан санал хүсэлтийг нь хүлээн аван тэдэнд мэдээлэл хүргэх санал хүсэлтийн хэсэгтэйгээс гадна хэрэглэгчиддээ зориулсан мэдээ мэдээллийн Message Box-ийн үйлчилгээг Skyzone-ийнхоо хэсгээр хүлээн авч болно.
Сайтын мэдээллийн санд 1000 гаруй утасны мэдээлэл орсон байгаа бөгөөд хэрэглэгч хүссэн утасны мэдээллээ илгээн сайтад бүртгүүлэх боломжтой.

Хэрэглэгчийн худалдасан болон худалдан авсан гар утас, дугаар болон дагалдах хэрэгсэлийн мэдээллийг тухай бүрт гар утсанд нь мессежээр болон и-мэйлээр үнэгүй явуулдаг.
Мэдээ, мэдээлэл
МХХТГ-ын БХЗХ-ийн дарга А.Мөнхбатын хэлсэн үг
Ерөнхий шүүгчийн хэлсэн үг
Хэвлэлийн мэдээ
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Шалгаруулалтын танилцуулга
 
 
 
 
Copyright ©2008 Миний Компьютер cэтгүүл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Нийт хандалт: 106686 Энэ сард: 4207 Өнөөдөр: 92 Free counter and web stats