Мэдээллийн технологийн шилдэг сургалт номинаци

Байгууллагын нэр:

ЮүЭсАй Мэргэжлийн Сургалтын төв

Сургалтын нэр, хөтөлбөр:

Байгууллагын Мэдээллийн Системийн аюулгүй байдал

Сургалтын агуулга, арга технологи, цогц байдал:

"Мэдээллийн системийн аюулгүй байдал" сургалтаар мэдээллийн системийн нууцлал хамгааллын ач холбогдол, мэдээллийн системд учирч болох эрсдэлүүд, системийн цоорхой гэж юу болох, цоорхойг нөхөх, хамгаалах, өдөр тутам тулгардаг асуудлууд, нууцлалтай холбоотой ашиглагддаг багажуудыг хэрэглэх талаар суралцагчдад мэдлэг чадвар олгодог. Нууцлал хамгаалалт сургалтын хөтөлбөрийн агуулга нь Олон улсын мэдээллийн системийн аюулгүй байдал, нууцлалын стандарт болох “ISO 27000” стандартад тулгуурласан бөгөөд нэмэлт сэдвээр бодит практик дээр түгээмэл тулгардаг асуудлуудыг багтаасан байдаг.
Нууцлал хамгаалалтын бодлого. Байгууллага болон компьютер хэрэглэгчдийн нууцлал хамгаалалт, аюулгүй ажиллагааг хэрхэн хангах, нууцлал хамгаалалтын бодлого гэж юу болох талаар үзэж судална.
Кодын нууцлал. Нууцлалын тодорхой шинжүүдийг хангасан програм хангамж хөгжүүлэхэд шаардлагатэй мэдлэгийг эзэмшинэ
Сүлжээний нууцлал хамгаалалт. Сүлжээний орчны нууцлал хамгаалалтын арга хэрэгслүүд, халдлагуудаас хэрхэн сэргийлэх тухай судлана.

Active Directory . Нууцлал хамгаалалттай холбоотойгоор тоймлон судална.
Сургалтыг эхэлсэн огноо:
2008 оны 1-р сарын 31

Сургалтын үнэ:

Нэг удаагийн сургалт 2400$ - 3000$

Сургалтын онцлог:

  • Байгууллагын серверийн найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй ажилтнууд, програм зохиогчид, мөн удирдах ажилтнууд хамрагдах боломжтой;
  • Онол, практикийг хослуулсан;
  • Мэдээллийн системийн аюулгүй байдал, нууцлалын “ISO 27000” стандартад тулгуурласан;
  • Олон улсын түвшинд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах ур чадвартай мэргэжилтэн багш нар сургалтыг явуулдаг;
  • Цахим болон уламжлалт сургалтын хэлбэрийг хослуулсан.

Нэмэлт мэдээлэл:

USI компани нь байгууллагуудын мэдээллийн технологийн чадамжийг өсгөх, тэдний хэрэгцээ шаардлагыг нь бүрэн судалж, тулгарсан асуудлыг нь өөрсдийн мэдлэг туршлага, бүтээлч арга барилаар шийдэх эрхэм зорилготойгоор мэдээллийн технологийн аюулгүй байдал, нууцлалын бодлого, интернет, сүлжээний нууцлал хамгаалалт, төслийн менежмент зэрэг олон төрлийн сургалтуудыг явуулж байна.

Тус сургалтуудын нэг болох "Байгууллагын Мэдээллийн системийн аюулгүй байдал" курсыг байгууллагуудад амжилттай зохион явуулж байна. Энэ сургалт нь байгууллагын сүлжээ серверийн ажилтан, удирдах ажилтны мэдээлэл технологи, програм хангамжийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, улмаар тухайн байгууллагын мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангаж чадахуйц чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилготой.

Дэлгэрэнгүй хөтөлбөрийг сургалтын төвийн http://course.usi.edu.mn сайтаас үзнэ үү.

Мэдээ, мэдээлэл
МХХТГ-ын БХЗХ-ийн дарга А.Мөнхбатын хэлсэн үг
Ерөнхий шүүгчийн хэлсэн үг
Хэвлэлийн мэдээ
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Шалгаруулалтын танилцуулга
 
 
 
 
Copyright ©2008 Миний Компьютер cэтгүүл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Нийт хандалт: 106655 Энэ сард: 4176 Өнөөдөр: 61 Free counter and web stats