Дараа төлбөрт үүрэн холбооны шилдэг үйлчилгээ номинаци

Үйлчилгээ үзүүлэгчийн нэр:

Жи-Мобайл корпораци

Үйлчилгээний нэр:

"Санаан зоргоор ярих" /9800-xxxx,9801-xxxx/

Үйлчилгээ эхэлсэн огноо:

2007.04.20-ны өдрөөс эхлэн сүлжээний нээлтийг албан ёсоор хийж, дараа төлбөрт үйлчилгээг зах зээлд нэвтүүлж, анхны хэрэглэгчиддээ үйлчилж эхэлсэн.

Хамрах хүрээ:
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 21 аймгийн 250 гаруй сум суурин газарт орчин үеийн дэвшилтэт технологи бүхий үүрэн холбооны үйлчилгээг хамгийн хямд үнээр хүргээд байна.

Зорилтот зах зээл:

Өнөөдрийн байдлаар манай компани үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж, хот хөдөөд ижил тэгш үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байна. Манай дараа төлбөрт үйлчилгээ хэрэглэгчид:

  • Гэр бүл, дотны ХҮМҮҮСТЭЙГЭЭ
  • Ажил хэргийн ТҮНШТЭЙГЭЭ
  • Албан байгууллага ХАМТ ОЛОНТОЙГОО
  • Айл хөрш, НУТАГ УСНЫХАНТАЙГАА
Сүлжээндээ хязгааргүй үнэгүй ярих боломжоор хангагдаад байна.  
Үйлчилгээний үнэ::
Шинээр хэрэглэгч болоход:

Дугаарын үнэ

25,000₮

Гадаад ярианы эрхтэй бол нэмж 200.000₮-ний барьцаа байршуулна.

Барьцаа

30,000₮

Үйлчилгээний багцууд:

Багц

Сарын суурь хураамж ()

Ярианы эрх /Сүлжээндээ/

G-Хязгааргүй

12.000₮

ХЯЗГААРГҮЙ

G-400

8.000₮

400 мин = 8000₮ + 4000₮

G-200

4.500₮

200 мин = 4500₮ + 1500₮

1 минутын ярианы үнэ:

Багц

Яриа /1 минут/

Мессеж /1 удаа/

Интернет /1 KB/

Сүлжээндээ

Бусад сүлжээнд

Сүлжээндээ

Бусад сүлжээнд

G-Хязгааргүй

0

55

10

25

0,01

G-400

30

G-200

Үйлчилгээний технологи:

Жи-Мобайл корпораци нь CDMA2000 1x/EVDO технологи дээр суурилагдсан үүрэн холбооны 3 дугаар үеийн /3G/ буюу өндөр хурдаар интернетэд холбогдох, интернет үйлчилгээг гар утсан дээрээ хүлээн авах, гар утсаараа телевиз үзэх зэрэг бусад орчин үеийн үйлчилгээг өөрийн систем дээрээ үзүүлэх боломжтой. Мөн 450MHz нам давтамжийг ашигласнаар сүлжээний тархалт бусад долгионоос 2-3 дахин хол байдаг тул алслагдсан орон нутгийг холбоожуулахад хамгийн тохиромжтой систем юм. Сүлжээний бүтэц, хамрах хүрээнээс шалтгаалан үйлчилгээний өртөг бууруулах боломжтой бөгөөд Монгол Улсад анх удаа бүсчлэлийн системийг нэвтрүүлсэн учир сүлжээний бааз станцын өргөтгөл хийх болон гэнэтийн давагдашгүй хүчин зүйл тохиолдох нөхцөлд сүлжээг доголдуулахгүйгээр бусад бааз станцдаа шилжин ажиллах боломжтой. Уг технологи нь зарим оронд анх батлан хамгаалалтын зориулалтаар ашиглаж эхэлсэн ба Америкийн QUALCOMM компани иргэний зориулалтаар дэлхийд дэлгэрүүлж эхэлсэн бөгөөд бүх хэрэглэгчид сүлжээндээ өөр өөрийн кодоор сүлжээний зурвасыг бүхэлд нь ашигладаг тул ярианы нууцлал өндөр, хөндлөнгөөс чагнах боломжгүй, хүний эрүүл мэндэд үзүүлэх долгионы сөрөг нөлөөлөл бусад долгионоос 7-8 дахин бага байдаг.

Үйлчилгээний онцлог:

Жи-Мобайл корпорацийн дараа төлбөрт үйлчилгээ нь зах зээлд нэвтэрснээсээ хойш хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн чанартай, найдвартай ажиллагаатай, хямд тарифтай, хязгааргүй үнэгүй ярих боломжтойгоороо ижил төстэй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээс онцлогтой брэнд болж чадсан.

  • Сүлжээндээ хязгааргүй ҮНЭГҮЙ ЯРИА боломжтой.
  • Уудам нутгийг хамарсан ӨРГӨН СҮЛЖЭЭ –тэй.
  • Гар утсаараа ӨНДӨР ХУРДНЫ ИНТЕРНЕТ-д холбогдох боломжтой.
  • Хэрэглээний түвшин бүрт тохирсон ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГЦ-тай.
  • Дугаарлалтаас үл хамаарах БАГЦЫН СОНГОЛТ-той.
  • Хямд үнээр холбогдох хот хоорондын БҮСИЙН ТАРИФ-тай.
  • Мессежээр төлбөрөө хянах боломжтой.
  • Интернетэд суурилсан (Web Self Care) үйлчилгээ. (Интернет ашиглан өөрийн үйлчилгээний нөхцлөө сонгох, төлбөрөө хянах, нэмэлт үйлчилгээнүүдийг идэвхжүүлэх, цуцлах боломж)

Дагалдах болон бусад нэмэлт үйлчилгээнүүд:

  • Дугаар шилжүүлэх үйлчилгээ
  • Телефон хурал
  • Дуудлага дамжуулах
  • Нэгж шилжүүлэх
  • Данс цэнэглэх  *312 нууц дугаар – мессеж ирэх
  • Дансны үлдэгдэл шалгах *311 – мессеж ирэх
  • Нэгж шилжүүлэх үйлчилгээ т /зай/ нэгж /зай/дугаар * 311 дугаарт илгээнэ.

Нэмэлт мэдээлэл:

Уг үйлчилгээ нь зөвхөн хувь хүн төдийгүй албан байгууллагын хэрэгцээнд зориулагдсан бөгөөд албан байгууллагад зориулж хамт олноороо тусгай хөнгөлөлттэй нөхцлөөр сүлжээндээ хямд тарифаар ярих, тэмдэглэлт ойн өдрүүдэд үнэ төлбөргүй ярих болоод бусад олон төрлийн нэмэлт урамшууллыг олгодог.

Мэдээ, мэдээлэл
МХХТГ-ын БХЗХ-ийн дарга А.Мөнхбатын хэлсэн үг
Ерөнхий шүүгчийн хэлсэн үг
Хэвлэлийн мэдээ
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Шалгаруулалтын танилцуулга
 
 
 
 
Copyright ©2008 Миний Компьютер cэтгүүл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Нийт хандалт: 107132 Энэ сард: 4653 Өнөөдөр: 91 Free counter and web stats