|
Бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, загварууд: |
Mname үйлчилгээ нь дараахь хоёр төрөлтэй.
Онцгой Mname:
Барааны тэмдэг, брэнд нэр, байгууллагын олны танил болсон нэрүүдийн дагуу бvртгэнэ.
Энгийн Mname:
Хоёроос дээш үгтэй, үг хоорондоо “–“ зураасаар таслагдсан хэлбэрээр бүртгэнэ. MN домэйн нэрийн эзэмшигчиддээ урамшуулал болгож энэ ангиллын Mname-ийг үнэ төлбөргүй ашиглах боломжийг олгож байна. |
|
Үйлчилгээний онцлог: |
Мname үйлчилгээ нь монгол хэлээрх интернэт хаяг бөгөөд вэб браузер дээр монголоор үг бичихэд тухайн нэр дээр бүртгэгдсэн домэйн нэртэй вэбийг хайж гаргадаг түлхүүр үгийн хайлтын систем юм. Англи үсгээр бичсэн, урд хойноо төрөл бүрийн нэмэлт бичиглэлтэй вэбийн хаягийг тогтооход нилээд төвөгтэй байдаг бол Мname-тэй вэбийн хувьд зөвхөн монгол нэрийг нь тогтооход л хангалттай. Түүнчлэн вэб браузер дээр кириллээр бичихэд түүнтэй холбогдсон вэб хуудсыг гаргаж үзүүлэх бөгөөд вэб браузер дээр бичсэн Мname ямар нэгэн вэбийн хаягтай холбогдоогүй байвал ойролцоо Мname бүхий вэбийн жагсаалт гарахаар зохион байгуулсан.
Мname нь хувь хүн, байгууллагын брэнд нэрийг вэб браузер програмын мөр ашиглан хэрэглэгчдэд таниулах, хүргэх боломжтой юм. |