Байгууллагын шилдэг вэб сайт номинаци

Эзэмшигч байгууллагын нэр:

Барилгын зөвлөгөө мэдээллийн төв

Вэб хуудасны нэр, хаяг:

Монголын барилгын нэгдсэн вэб,  BARILGA.mn

Интернэтэд тавигдсан огноо:

2007 оны 3 сарын 9

2008 оны нийт хандалтын тоо (3-р улирлын эцсийн байдлаар):

760 000

Бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо:

Хэрэглэгч бүртгэдэггүй. Өдөрт дунджаар 3000-4000 удаа ханддаг.

Агуулгын удирдлагын систем (CMS):

"Content Control" 1.1 CMS

2008 онд шинээр тавигдсан мэдээллийн тоо:

1210

Ашигласан технологи:

MySQL database, Javascript, XML, CSS

Мэдээллийн ангилал, багтаамж:

Барилгын бүх төрлийн мэдээлэл байдаг. Үүнд:

  • Гишүүн байгууллагуудын дэлгэрэнгүй мэдээлэл,
  • Барилгын төрөл бүрийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудын мэдээлэл,
  • Барилгын материал, барилгатай холбоотой өдөр тутмын мэдээлэл,
  • Тендер,
  • Үзэсгэлэн семинар,
  • Зар, зөвлөгөө,
  • Хэлэлцүүлэг,
  • Хууль эрх зүй,
  • Вэбийн сан

Нэмэлт мэдээлэл:

Монгол улсын барилгын салбарт өрнөж байгаа бүх төрлийн мэдээлэл өдөр тутам гарч байдгийн дээр барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай нягт хамтран ажилладаг,

Барилгын зөвлөгөө мэдээллийн төв
Барилгын зөвлөгөө мэдээллийн төв нь 2007 оны 3-р сард байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 200 гишүүнтэй төрийн бус байгууллага юм.
Төвийн зорилго:

  • Барилгын салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчилах
  • Иргэд байгууллагуудад барилга орон сууц барих, засах, барилгын материал сонгох, орон сууц худалдан авахад нь зөвлөгөө өгөх юм

Барилгын зөвлөгөө мэдээллийн төв нь барилгын салбарын үзэсгэлэн, семинар байнга зохион байгуулдаг бөгөөд үүнээс дурдвал Их бүтээн байгуулалт-2007, Монгол барилга-2007, Шинэ орон сууц-2007, Монгол барилга-2008, Барилга экспо-2008, Үл хөдлөх хөрөнгө-2008 зэрэг үзэсгэлэн яармагуудыг зохион байгуулсан.

Барилгын зөвлөгөө мэдээллийн төв Barilga.mn вэб сайтаараа дамжуулан гишүүн байгууллагуудынхаа дэлгэрэнгүй мэдээлэл, барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудын мэдээлэл, барилгын материал, барилгатай холбоотой өдөр тутмын мэдээлэл, тендер, үзэсгэлэн семинар, зар, зөвлөгөө, хууль эрх зүй зэрэг мэдээллийг хүргэдэг бөгөөд сард 300 гаруй асуулт, санал хүсэлтэнд хариу өгдөг.

Барилгын салбарын мэдээллийг олон нийтэд хүргэх хүрээнд барилгын салбарыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болоод бусад төрийн бус байгууллагуудтай холбоотой ажилладаг бөгөөд С1 телевизтэй хамтран “Barilga.mn үзүүлж байна” нэвтрүүлгииг 7 хоног бүрийн бямба гариг бүр гаргаж байна.

Barilga.mn сайт нь хүний зүй ёсны хэрэгцээ болсон байр, орон сууц, барилгын мэдээллийг зөв, үнэн шударга, цэгцтэйгээр хүргэхийг эрхэм зорилгоо болгодог юм.
Мэдээ, мэдээлэл
МХХТГ-ын БХЗХ-ийн дарга А.Мөнхбатын хэлсэн үг
Ерөнхий шүүгчийн хэлсэн үг
Хэвлэлийн мэдээ
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Шалгаруулалтын танилцуулга
 
 
 
 
Copyright ©2008 Миний Компьютер cэтгүүл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Нийт хандалт: 106673 Энэ сард: 4194 Өнөөдөр: 79 Free counter and web stats