Дэвшилтэт технологийг 2008 онд нэвтрүүлэгч номинаци

Үйлчилгээний төв, байгууллагын нэр:

Мобиком Корпорацийн Бизнес хамтын ажиллагааны газар

Багцын нэр:

Үүрэн телефон холбооны Nano GSM үйлчилгээ

Үйлчилгээ эхэлсэн огноо:

2008. 01. 01

Бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог:

Nano GSM үйлчилгээ нь сансарын хиймэл дагуулын (VSAT) сүлжээг ашиглан дэд бүтэц хөгжөөгүй бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон сум суурин газруудад харилцаа холбоо, мэдээллийн технологийн цогц шийдлийг нэг дороос авах боломжийг хэрэглэгчдэд хүргэж байна. Үүнд:

  • Мобикомын үүрэн холбооны GSM сүлжээг 5 км радиустайгаар буюу 10 км өргөнтөйгөөр цацах хүчин чадалтай.
  • Мобикомын үйлчилгээ болон гар утсаараа өгөгдөл дамжуулах GPRS үйлчилгээг ашиглах боломжтой.
  • Өндөр хурдны интернэт үйлчилгээ
  • Байгууллагийн салбар хоорондын өндөр хурдны онлайн сүлжээ (VPN)
  • Телевизийн суваг зэргийг ашиглах боломжтой.

Үйлчилгээний онцлог, давуу тал:

  • Суурилуулахад хялбар, овор багатай
  • Хөдөлгөөнт буюу зөөвөрлөх боломжтой
  • Интернэт протоколь дээр суурилсан
  • Ширээний компьютер шиг бага цахилгаан зарцуулдаг
  • Байгууллагын харъяа бүс нутагт орж ирэхэд Welcome message илгээх боломжтой

2008 онд борлуулсан буюу үйлчлүүлсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо:

2008онд уул уурхайн салбарын 9 обьектэд Nano GSM сүлжээг оруулсан. 700 гаруй хүн тус сүлжээгээр үйлчлүүлж байгаа. 2008 ондоо багтаан 15 газар сүлжээ оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Борлуулалтын дараах үйлчилгээ, үйлчлүүлэгчийн тоо:

  • БХАГ-ын харьяа Үйлчилгээний хэлтэс нь Back office хэсэг байгуулан байгууллагын хэрэглэгчдийн аливаа санал хүсэлт гомдолд бичгээр хариу өгөн, хэрэглэгчдээсээ сар бүр тогтмол санал асуулга авч бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр эргэх холбоо үүсгэн ажилладаг.
  • Үнэ төлбөргүй лавлах утас 2222
  • Харилцагч хариуцсан менежерүүд. Байгууллагын хэрэглэгчдэд хурдан шуурхай хүрч үйлчлэх, тэднийг халамжлах, санал хүсэлт гомдлыг хүлээн авч барагдуулах зорилгоор Байгууллагуудыг тусгайлан хариуцсан Харилцагч хариуцсан менежерүүдийг ажиллуулан байгууллагын хэрэглэгчдийн мэдээллийн технологийн бүхий л хэрэгцээ шаардлагыг ханган ажиллаж байна.
  • Инженерийн туслалцаа үзүүлэх баг нь Nano GSM үйлчилгээний сүлжээний доглдол гэмтлийн талаар дуудлага хүлээн авах, гэмтэл доголдолыг шуурхай засах, газар дээр очиж техник засвар үйлчилгээ хийх ажлын гүйцэтгэдэг.
  • Postal Delivery Үйлчлүүлэгчдийнхээ төлбөрийн нэхэмжлэх, Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх сар бүрийн шинэ мэдээ мэдээлэл, шинэ бүтээгдэхүүн урамшууллын танилцуулга зэргийг Шуудангаар тоштмол хүргэж үйлчилдэг.

Нэмэлт мэдээлэл:

NANO GSM технологи нь уул уурхай, аялал жуулчлал, модны үйлдвэр, газрын тос боловсруулах болон олборлох үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад хэрэглэхэд илүү тохиромжтой үйлчилгээ. Энэ үйлчилгээ нь олон улсын нэр хүнд бүхий шагналыг удаа дараа хүртэж байсан AM Gateway Platform™  технологид суурилсан BSS цогц шийдэл юм. Энэхүү шийдэл нь хиймэл дагуулын холболтыг ашигладаг бөгөөд 10 км-ийн өргөн зурвасаар GSM үйлчилгээний сүлжээг цацах чадвартай. NANO GSM технологи нь дэлхийн бүх томоохон үүрэн холбооны операторуудын сүлжээнд амжилттай холбогдож ажилладаг. Энэ хагас байнгын холбооны шийдэл нь урт удаан хугацааны болон түр зуурын харилцаа холбооны хэрэгцээнд маш тохиромжтой.

Мэдээ, мэдээлэл
МХХТГ-ын БХЗХ-ийн дарга А.Мөнхбатын хэлсэн үг
Ерөнхий шүүгчийн хэлсэн үг
Хэвлэлийн мэдээ
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Шалгаруулалтын танилцуулга
 
 
 
 
Copyright ©2008 Миний Компьютер cэтгүүл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Нийт хандалт: 107149 Энэ сард: 4670 Өнөөдөр: 108 Free counter and web stats