Байгууллагын мэдээллийн системийн шилдэг програм хангамж номинаци

Байгууллагын нэр:

Мобиком корпораци

Үйлчилгээний нэр:

Нэгжийн зээлийн үйлчилгээ

Үйлчилгээ эхэлсэн огноо:
2008.05.01-ний өдөр
Зорилтот зах зээл:
Мобикомын урьдчилсан төлбөрт нийт хэрэглэгчид
Үйлчилгээний үнэ:
Үнийн дүнгийн 10 хувь

Нэг удаагийн зээлийн хэмжээ:

500 нэгж

Нийт хэрэглэгчдийн тоо:

Тус үйлчилгээг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хот болон орон нутгийн 900 мянга гаруй Мобикомын урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж байна.

2008 онд Нэгжийн зээлийн үйлчилгээг ашигласан   хэрэглэгчдийн тоо, давтамж:

Улаанбаатар хотод 401.000 орон нутагт 386.000 нийт 787.000 хэрэглэгчид тус үйлчилгээ  авсан байна. /2008 оны 11.01-ний байдлаар/

Үйлчилгээний технологи:

Сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох Mobile Commerce-ийн нэгэн шийдэл гар утаснаасаа нэгж худалдан авах үйлчилгээ.

Үйлчилгээний онцлог:

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээг хялбар хүргэх үүднээс тус үйлчилгээг хэрэгжүүлсэн бөгөөд хэрэглэгчид үйлчилгээ авах уян хатан чанар илүүтэй байдагаараа онцлог юм. Нэгжийн зээлийн үйлчилгээг авсан хэрэглэгч нь өөрийн дансыг нэгжээр цэнэглэхэд зээлсэн нэгж нь хүүгийн хамт суутгагддаг.

Нэмэлт мэдээлэл:

Энэхүү үйлчилгээ нь Мобиком корпораци болон хэрэглэгчид дараах давуу талыг бий болгодог.
Мобиком корпорацийн хувьд:

  • Нэгж үйлдвэрлэх тээвэрлэх түгээх болон зардал хэмнэгдэж байгаа
  • Нууцлалын ямарваа нэгэн асуудал маргаан үүсэхгүй
  • Байгаль орчинд эерэг нөлөөтэй цэвэр үйлдвэрлэл

Хэрэглэгчийн хувьд:

  • Уян хатан чанараараа бага нэгжийн худалдан авалт хийх боломжийг хангаж буй тул эцсийн хэрэглэгчид ч ашиг тустай :
  • Ярианы нэгж авахын тулд үйлчилгээний салбарууд, гэрээт борлуулагчид руу очиж үйлчлүүлэх шаардлагагүй.
  • Энэ үйлчилгээ нэвтэрснээр хэрэглэгчийн цаг завыг хөнгөлж өгч  байгаа, мөн хэрэглэгч карт худалдан аваад түүнийхээ нууц кодыг арилган утсандаа цэнэглэх гэж цаг алдахгүй.
  • Хэрэглэгч нь худалдан авалтыг зээл хэлбэрээр хийж эргүүлэн төлж байгаа нь санхүүгийн боломжийг нэмэгдүүлж өгсөн.
Мэдээ, мэдээлэл
МХХТГ-ын БХЗХ-ийн дарга А.Мөнхбатын хэлсэн үг
Ерөнхий шүүгчийн хэлсэн үг
Хэвлэлийн мэдээ
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Шалгаруулалтын танилцуулга
 
 
 
 
Copyright ©2008 Миний Компьютер cэтгүүл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Нийт хандалт: 107168 Энэ сард: 4689 Өнөөдөр: 127 Free counter and web stats