Байгууллагын шилдэг вэб сайт номинаци

Эзэмшигч байгууллагын нэр:

Үндэсний Татварын Ерөнхий Газар

Вэб хуудасны нэр, хаяг:

www.mta.mn

Интернэтэд тавигдсан огноо:

2005 оны 4-р сар

2008 оны нийт хандалтын тоо:

  • 1639966 (2008.01.01-нээс 2008.09.30 хүртэлх хугацаанд)
  • 2583324 (11 сарын 13-ны байдлаар, давхардсан тоогоор)

Бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо:

Цахим тайлангийн системд бүртгэсэн хэрэглэгчдийн тоо – 56295 /Татварын албанаас хэрэглэгчийн нэр, нууц үгийг өгсөн татвар төлөгчдийн тоо/

Агуулгын удирдлагын систем (CMS):

Жуумла-Монгол

2008 онд шинээр тавигдсан мэдээллийн тоо:

133 хууль эрхзүйн баримт бичиг

    • 6 товхимол бүрэн эхээрээ
    • 98 асуулт, хариулт
    • 26 илтгэл, танилцуулга
    • 17 татварын хичээл
    • 14 дугаар “Татварын цахим мэдээлэл сонин”
    • 94 мэдээ, мэдээлэл
    • 14 уул уурхайн ханшийн мэдээ 
    • НӨАТ төлөгчийн сан /улсын хэмжээнд 8700 гаруй татвар төлөгч байдаг/
    • Хуулийн этгээдийн оноосон нэрийн сан /улсын хэмжээнд  50000 гаруй  нэрийн сан байдаг/
    • Татварын дансууд /татварын алба бүрээр/
зэрэг мэдээ, мэдээллүүдийг байрлуулснаас англи хувилбараар 15 мэдээллийн дэд ангиллыг үүсгэж, 4 татварын хууль, 4 товхимол, 2 мэдээллийн санг англи хэл дээр тус тус бэлтгэж гаргаад байна.

Ашигласан технологи:

Үйлдлийн систем – Windows 2000, LINUX OS
Мэдээллийн баазын систем – Oracle Release 9.2.0.1.0
Програмчлалын хэл – PHP
Вэб сервер – Apache HTTP server 2.0.52
Web 3-Tier system

Мэдээллийн ангилал, багтаамж:

Мэдээллийн үндсэн ангилал – 20

Мэдээллийн дэд ангилал – 52

Шагнал, урамшуулал:

  1. 2005 оны “100 вэбийн баяр”-ын “Хэрэглэгчдэд ойртсон шилдэг вэб сайт”       өргөмжлөл 
  2. 2007 оны “Шилдэг програм хангамж” номинацийн “Байгууллагын мэдээллийн системийн шилдэг програм хангамж” өргөмжлөл
  3. МХХТГ, ХХЗХ-ноос зохион байгуулсан “Шилдэг програм хангамж-2007” уралдаант шалгаруулалтын “Шилдэг програм хангамжийн бүтээгдэхүүн” номинацийн батламж

Нэмэлт мэдээлэл:

Үндэсний татварын алба 2005 оны 4 сард өөрийн вэб хуудсыг интернэтэд байрлуулсан бөгөөд татварын хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх аргачлалууд, хуулийн этгээдийг бүртгүүлэх тухай зөвлөмж, татварын хуулийн хэлэлцүүлэг, татварын цахим тайлангийн системтэй танилцах, НӨАТ төлөгчийн жагсаалтаас мэдээлэл хайх зэрэг бүтэцтэй байсан. Татварын албаны вэб хуудсын бүтцийг татвар төлөгчдийг мэдээллээр хангахад чиглүүлж боловсруулсан. 2005 онд “100 вэбийн баяр”-т оролцож “Хэрэглэгчдэд ойртсон шилдэг вэб сайт” өргөмжлөлийг авсан. 

2007 онд татварын албаны вэб хуудсыг агуулгын хувьд бүрэн шинэчлэх, татварын албаны цахим тайлангийн системтэй холбох ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Татварын албаны вэб хуудсын хамгийн гол шинэчлэл бол татварын албаны мэдээллийн системтэй холбож өгсөн явдал юм. Энэ үйл ажиллагаагаар бид татвар төлөлөгчдөөс татварын тайланг цахим хэлбэрээр авах ажлыг эхлүүлсэн. Нийт 3 төрлийн татварын тайланг 3 хавсралт мэдээллийн хамт цахим хэлбэрээр хүлээн авах ажлын хэсгийг байгуулж, 2007 оны 4 сараас эхлэн том татвар төлөгчийн албатай харьцагч татвар төлөгчдөөс НӨАТ-ын тайланг цахим хэлбэрээр авах ажлыг туршиж эхэлсэн ба 2007 оны 8 сараас нийслэл, дүүргийн хэмжээнд НӨАТ-ын тайланг, 9 сараас эхлэн ААНОАТ-ын тайлан, ХАОАТ-ын тайлан, НӨАТ-ын тайланг НӨАТ-ын падааны мэдээллийн хамт цахим хэлбэрээр авч эхлээд байна. 2007 оны жилийн эцсийн тайлангийн хугацааны мэдээгээр нийслэл, дүүргийн татвар төлөгчдөөс ААНОАТ-ын тайланг ирүүлбэл зохих 28057 татвар төлөгчдийн 15,4%, ХАОАТ-ын тайланг ирүүлсэл зохих 15057 татвар төлөгчдийн 20,9%, НӨАТ-ын тайланг ирүүлбэл зохих 5431 татвар төлөгчдийн 76,9% буюу 4178 татвар төлөгч, НӨАТ-ын падааныг 1706 гаруй татвар төлөгч цахим хэлбэрээр өгөөд байна. Татвар төлөгчид тайлангаа цахим хэлбэрээр өгөх ажилд их идэвхитэй оролцож бидний ажлыг дэмжихийн хэрээр компьютертэй болох, интернэтэд холбогдох, интернэт кафед үйлчлүүлэгчдийн тоо ихээр нэмэгдсэн байдал ажиглагдаж байсан. Тайлангийн хугацааны оргил ачааллын үед цахим системд 1 секундэд 25-30 татвар төлөгч хандаж байлаа.

Татварын албаны вэб хуудсыг агуулгын хувьд шинэчилж, вэбийг Joomla-ын системээр шинэчлэн боловсруулж, түүнийг татварын албаны мэдээллийн системтэй холбосон нь татвар төлөгчдийн цаг хугацааг хэмнэсэн, татвар төлөгчдийг шаардлагатай мэдээллээр хангах ажилд ихээхэн шинэчлэлийг авчирсан. Энэ ажлыг USAID-тэй хамтран боловсруулж хэрэгжүүлээд байгаа бөгөөд вэбийн шинэ системийн сургалтад орон нутгийн татварын албаны ажилтнуудыг оролцуулсан.  

2008 онд татварын албаны вэб сайтад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр шинэ хувилбарын агуулгын бүтэц, удирдлагыг тодорхойлж, вэб сайтыг шинэчилсэн. Энэ оны гол онцлог нь татварын албаны вэб хуудсыг англи хувилбараар гаргах ажлыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ вэб хуудсаараа дамжуулан татвар төлөгчдөөс цахим тайлан хүлээн авах ажлыг улсын хэмжээнд нэвтрүүлж эхэлсэн нь томоохон шинэчлэл болсон юм. Нийт 10 аймгийн орон нутгийн татварын албадын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд 2008 оны 10 сараас эхлэн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн болон Налайх, Багануур дүүргийн татварын албадтай харьцагч татвар төлөгчид татварын тайлангаа цахим хэлбэрээр өгөх боломжтой болоод байна. Нийт 56295 гаруй татвар төлөгчдөөс цахим тайлангийн http://e-tax.mta.mn системээр тайланг хүлээн авч байна. Тайлангийн хугацаанд тус системд дунджаар нэг секундэд 178 хүртэл хандалт байдаг ба оргил ачааллын үед 290 хүртэл хандалт хийгдэж байна. Сарын тайлангийн хувьд тайлангийн ирц 74.0-89.0 хувийн ирцтэй байна. 

Өнөөдрийн байдлаар Үндэсний татварын албаны вэб хуудас дараахь мэдээ, мэдээллүүдийг агуулж байгаа ба тэдгээр мэдээ, мэдээллийг авахаар доорхи байдлаар хандсан байна. Үүнд:

Үзүүлэлтүүд /зөвхөн хууль эрх зүйн баримт бичгээс/

2007

2008

Хандсан тоо

Хууль

20

25

60996

Журам, аргачлал

4

11

33795

Маягт

39

53

88107

Давхар татварын гэрээ

27

27

26183

Бусад /хууль эрх зүйн баримт бичиг/

5

14

20044

133 хууль эрхзүйн баримт бичиг

    1. 6 товхимол бүрэн эхээрээ
    2. 98 асуулт, хариулт
    3. 26 илтгэл, танилцуулга
    4. 17 татварын хичээл
    5. 14 дугаар “Татварын цахим мэдээлэл сонин”
    6. 94 мэдээ, мэдээлэл
    7. 14 уул уурхайн ханшийн мэдээ 
    8. НӨАТ төлөгчийн сан /улсын хэмжээнд 8700 гаруй татвар төлөгч байдаг/
    9. Хуулийн этгээдийн оноосон нэр сан /улсын хэмжээнд  50000 гаруй нэрийн сан байдаг/
    10. Татварын дансууд /татварын алба бүрээр/

зэрэг мэдээ, мэдээллүүдийг байрлуулснаас англи хувилбараар 15 мэдээллийн дэд ангиллыг үүсгэж, 4 татварын хууль, 4 товхимол, 2 мэдээллийн санг англи хэл дээр тус тус бэлтгэж гаргаад байна.

2007 оны 5-р сарын 18-наас 2008 оны 10-р сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд тус сайтад нийт 191,979 хэрэглэгч хандаж 2,535,332 хуудас мэдээлэл үзжээ. Татварын албаны болон түүний мэдээллийн системийн үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг татвар төлөгчдөд хүргэх зорилгоор “Татварын цахим мэдээлэл” бичил сонинг 2007 оны 8-р сараас эхлэн сар тутам гаргаж, вэб хуудсанд байршуулж байна. Нийт 14 дугаарыг гаргаад байгаа ба эдгээр дугааруудыг 2008 оны 10-р сарын 1-ний өдрийн байдлаар 22165 удаа татан авчээ.

Мөн түүнчлэн татвар төлөгчдийн и-мэйл хаягийн санг үүсгэх, цахим тайлангийн системийг ашиглах үед и-мэйлийн хаягийг бүртгүүлж байхаар системийн бүтцийг өөрчилж, “Татварын цахим тайлангийн систем”-ийг ашиглаж татварын тайлангаа ирүүлж байгаа татвар төлөгчдөд мэйлийн хаяг бүртгүүлэх саналыг веб хуудсаар дамжуулан хүргүүлсэн. Энэ нь татвар төлөгчид татварын албаны шинэ мэдээ, мэдээллийг хурдан шуурхай хүргэх, цахим тайлангийн системд нэвтрэх үгийг мартсан тохиолдолд шинэ нэвтрэх үгийг цахим шуудангаар хүлээн авах боломжтой болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 3506 татвар төлөгчийн 3247 мэйлийн санг үүсгээд байна.

2008 оны 5 дугаар сарын 13-17-ны хооронд Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдсан ICT EXPO 2008 үзэсгэлэнд төрийн байгууллагуудаас манлайлан оролцож, Татварын албаны вэб хуудас / www.mta.mn /, “Татварын цахим тайлангийн систем” / http://e-tax.mta.mn /, татвар төлөгчдийн мэйл хаягийн бүртгэл, хуулийн этгээдийн оноосон нэрийн цахим бүртгэлийн үйл ажиллагаа, утсаар зөвлөгөө өгөх төвийн талаар сурталчлах ажлыг зохион байгуулав. Үзэсгэлэнгийн үеэр сургалт зохион байгуулж, сурталчилгаа явуулсны дүнд 834 НӨАТ-ын тайланг цахим тайлангийн системэээр ирүүлсэн. Сурталчилгааны үеэр “Татварын цахим тайлангийн систем”-ийн талаар санал асуулгын хуудсыг тараасан бөгөөд нийт 200 гаруй татвар төлөгчид татварын албаны мэдээллийн систем, татварын албаны вэб хуудас, татвар төлөгчдөд зориулсан үйлчилгээний талаар саналаа өгсөн байна. Сангийн яамнаас зохион байгуулсан 3 удаагийн “Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагаанд оролцож, татвар төлөгчдөд “Цахим тайлангийн систем”-ийн сурталчилгааг явуулав.
Мэдээ, мэдээлэл
МХХТГ-ын БХЗХ-ийн дарга А.Мөнхбатын хэлсэн үг
Ерөнхий шүүгчийн хэлсэн үг
Хэвлэлийн мэдээ
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Шалгаруулалтын танилцуулга
 
 
 
 
Copyright ©2008 Миний Компьютер cэтгүүл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Нийт хандалт: 107126 Энэ сард: 4647 Өнөөдөр: 85 Free counter and web stats