Хэвлэлийн мэдээ

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

“МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2008” шалгаруулалт

Ерөнхий зохион байгуулагч

МИНИЙ КОМПЬЮТЕР сэтгүүл

Зохион байгуулагчид

Мэдээлэл, Харилцаа, Холбоо, Технологийн Газар

МИДАС/МОНИТА ТББ

Мэдээллийн Технологийн Үндэсний Парк

Мэдээлэл, холбооны технологи (МХТ)-ийн ололт амжилтыг олон нийтэд хүргэх, хэрэглэгчдэд МХТ-ийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зөв сонголт хийхэд нь туслах, шилдэг бүтээгдэхүүн болон үйлчилгээнүүдийг тодруулах үүднээс “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2008” шалгаруулалтыг гурав дахь удаа улс даяар зохион явууллаа.

Энэ удаагийн шалгаруулалтанд 28 байгууллагаас дэвшүүлсэн 59 бүтээгдэхүүн, үйлчилгээ өрсөлдлөө.  Шилдэгүүдийг олон нийтийн санал асуулга, МХХТ-ийн бодлого боловсруулах, зохицуулах, хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг МХХТГ, ХХЗХ, ШБӨХЗГ, МТҮП, МУИС, ШУТИС, МИДАС/МОНИТА ТББ, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Оюуны өмчийн газар зэрэг байгууллагуудаас гадна хэвлэл мэдээллийн болон мэргэжлийн нийт 31 байгууллагын үнэлгээ, зохион байгуулах хорооны дэргэдэх ажлын хэсгийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй газар дээр нь танилцаж өгсөн үнэлгээ, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдээс авсан үнэлгээг үндэслэн шалгарууллаа. 

Шалгаруулалтын дүн

Интернэтийн шилдэг үйлчилгээ

· Байгууллагад зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ: Мобиком корпораци, Онлайн сүлжээ – Virtual Private Network

· Энгийн хэрэглэгчдэд зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ: Жи-Мобайл корпораци, Жи-Интернэт

Харилцаа холбооны шилдэг үйлчилгээ

· Дараа төлбөрт үүрэн холбооны шилдэг үйлчилгээ: Скайтел ХХК, VIP үйлчилгээ

· Урьдчилсан төлбөрт үүрэн холбооны шилдэг үйлчилгээ: Юнител корпораци, DOPIN

Шилдэг програм хангамж

· Байгууллагын мэдээллийн системийн шилдэг програм хангамж: ЕСМ ХХК, E-Clearing House System v1.0

· Банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн шилдэг програм хангамж: Грэйпсити Монгол ХХК, Виртуаль Банкны систем

· Хэрэглээний шилдэг програм хангамж: Юнител корпораци, uPic програм

Шилдэг вэб сайт

· Байгууллагын шилдэг вэб сайт: Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль, www.icb.edu.mn

· Шилдэг портал сайт: Монгол Контент ХХК, Үндэсний портал gogo.mn

· Хувь хүний шилдэг вэб, блог: Г.Хантулга, www.hantulga.com

МT-ийн үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн: Мигма Электроникс ХХК, MGM үндэсний брэнд компьютер

Дэвшилтэт технологийг 2008 онд нэвтрүүлэгч: Скайнэтком ХХК, iP77-Суурин утасны VoIP технологи

Шилдэг шинэ технологи: Мобиком корпораци, NANO GSM

Шилдэг цахим үйлчилгээ: Скайтел ХХК, www.skymarket.mn

Мэдээллийн технологийн цогц үйлчилгээ: Ньютел ХХК, ТЕДИ нэг цэгийн үйлчилгээний төв

Мэдээллийн технологийн шилдэг сургалт: Эмпати  сургалтын төв, Microsoft Learning (MCP) сургалт

МXXT-ийн шилдэг реклам: Мобиком корпораци, Platinum, Gold Таны нэр төрийн баталгаа

Дэлгэрэнгүй мэдээллийг  www.mycomputer.mn/ictbest2008 вэб сайтаас авна уу.

Шалгаруулалтыг зохион байгуулах хороо

Харилцах хаяг:

Миний Компьютер сэтгүүлийн редакц,

Энхтайваны өргөн чөлөө 14/3, Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн төв байр, 303 тоот

 утас: 99005226, 99183859, 91993859, 98882868 

Мэдээ, мэдээлэл
МХХТГ-ын БХЗХ-ийн дарга А.Мөнхбатын хэлсэн үг
Ерөнхий шүүгчийн хэлсэн үг
Хэвлэлийн мэдээ
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Шалгаруулалтын танилцуулга
 
 
 
 
Copyright ©2008 Миний Компьютер cэтгүүл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Нийт хандалт: 106684 Энэ сард: 4205 Өнөөдөр: 90 Free counter and web stats