МХХТГ-ын БХЗХ-ийн дарга А.Мөнхбатын хэлсэн үг
Эрхэм хүндэт зочид, мэдээллийн технологийн хамтран зүтгэгчид,
Эрхэм хатагтай, ноёд оо,
Мэдээллийн Технологийн МИНИЙ КОМПЬЮТЕР сэтгүүлээс санаачлан Мэдээлэл, Харилцаа, Холбоо, Технологийн Газар, МИДАС/МОНИТА ТББ, Мэдээллийн Технологийн Үндэсний Парктай хамтран мэдээлэл, холбооны технологийн ололт амжилтыг олон нийтэд хүргэх, хэрэглэгчдэд мэдээлэл холбооны технологиийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зөв сонголт хийхэд нь туслах, шилдэг бүтээгдэхүүн болон үйлчилгээнүүдийг тодруулах үүднээс “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2008” шалгаруулалтыг гурав дахь удаагаа амжилттай зохион явууллаа.
МХТ-ийн шилдэг сонголт 2006, 2007, 2008 шалгаруулалтуудаас манай салбарын шилдэг үйлчилгээнүүдийг, хөгжлийн чиг хандлагыг харж болно. Энэхүү шалгаруулалт нь мэдээлэл, холбооны технологийн ололт амжилтыг олон нийтэд хүргэж, тэдэнд өөрсдийн хэрэгцээ шаардлагадаа тохирсон мэдээлэл холбооны технологиийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний оновчтой бөгөөд зөв сонголт хийхэд нь тусалж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
МХТ-ийн шилдэг сонголт 2008 шалгаруулалтыг хамтран зохион байгуулагчид, бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэр дэвшүүлэгч байгууллага, саналаа ирүүлсэн нийт байгууллага, хэрэглэгчиддээ гүн талархал илэрхийлье.
МХХТГ-ын нэрийн өмнөөс болон хувийн зүгээс энэхүү шалгаруулалтыг амжилттай зохион байгуулсан ажлын хэсэг, тэр дундаа шалгаруулалтыг Санаачлагч, Ерөнхий Зохион байгуулагч Миний Компьютер сэтгүүлийн редакцид талархаснаа илэрхийлж байна.
Та бүхнийг ирэх онд МХТ-ийн шилдэг сонголт 2009 шалгаруулалтанд идэвхтэй оролцож, шилдэг хийгээд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийт, хэрэглэгчдэд хүргэхийг уриалж байна.
2008 оны 12 дугаар сар 17
Kempinski Khan Palace зочид буудал