|
Ерөнхий зохион байгуулагч |
Зохион байгуулагчид |
|
|
|
|
|
|
Миний Компьютер сэтгүүл |
Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газар |
МИДАС/МОНИТА ТББ |
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк |
МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2008 шалгаруулалт
Мэдээллийн Технологийн МИНИЙ КОМПЬЮТЕР сэтгүүлээс санаачлан Мэдээлэл, Харилцаа, Холбоо, Технологийн Газар, МИДАС/МОНИТА ТББ, Мэдээллийн Технологийн Үндэсний Парктай хамтран мэдээлэл, холбооны технологи (МХТ)-ийн ололт амжилтыг олон нийтэд хүргэх, хэрэглэгчдэд МХТ-ийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зөв сонголт хийхэд нь туслах, шилдэг бүтээгдэхүүн болон үйлчилгээнүүдийг тодруулах үүднээс “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2008” шалгаруулалтыг гурав дахь удаа улс даяар зохион явуулах гэж байна.
Энэхүү шалгаруулалтаар 2008 онд хэрэглэгчдэд хамгийн ихээр хүрсэн, хамгийн шуурхай, баталгаатай, хамгийн олон шинэ хэрэглэгчтэй болсон шилдэг үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүнүүдийг тодруулах юм.
Шилдгүүдийг нийт 9 номинацийн 15 төрлөөр тодруулах бөгөөд МХТ-ийн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, байгууллага, компаниуд болон хэрэглэгч доорх номинациудын дагуу үзүүлдэг болон ашиглаж хэрэглэдэг үйлчилгээ, бүтээгдэхүүнээ нэр дэвшүүлж, Зохион байгуулах хорооноос гаргасан маягтын дагуу дэлгэрэнгүй тодорхойлолтыг Зохион байгуулах хороонд ирүүлнэ. Нэг байгууллага, хувь хүн хэд хэдэн номинацид хэд хэдэн төрлийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийхээ нэрийг дэвшүүлэх боломжтой. Бүх номинацид нэр дэвшигчдийг хязгаарлахгүй бөгөөд нэг байгууллагаас хэдэн ч бүтээгдэхүүн, үйлчилгээг нэр дэвшүүлж болно. “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2006, 2007” шалгаруулалтад нэр дэвшсэн, шалгарсан бүтээгдэхүүнүүд дахин нэр дэвшиж болно.
Нэр дэвшүүлэх ажиллагаа 2008 оны 9-р сарын 15-наас 11-р сарын 1-ний өдөр хүртэл явагдаж, шилдэгүүдийг 12-р сард тодруулна. Шалгаруулалтад нэр дэвшүүлэн бүртгүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шалгаруулалтын вэб сайтад тухай бүрт байршуулж, олон нийтэд сурталчлан таниулна. Бүтээгдэхүүн, үйлчилгээг санал асуулгын вэб хуудсанд болон бусад сурталчилгаанд нэр дэвшүүлсэн огноогоор эрэмбэлж байрлуулна. Зохион байгуулах хорооны зүгээс шалгаруулалтад нэр дэвшсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтийн хүргэн сурталчилна.
Шилдэгүүдийг мэргэжлийн байгууллагын төлөөлөл, шинжээчдийн бүрэлдэхүүнтэй шалгаруулах комиссийн дүгнэлт, олон нийтийн үнэлгээний дүнд үндэслэн тодруулна. Үйлчилгээ үзүүлэгчид “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2008” шалгаруулалтын лого тэмдгийг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ ашиглах эрхтэй болно. Зохион байгуулах хорооны зүгээс шилдэг үйлчилгээ үзүүлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтийн хүртээл болгоно.
Шалгаруулалтын номинациуд
1. Интернэтийн шилдэг үйлчилгээ
· Байгууллагад зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ
· Энгийн хэрэглэгчдэд зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ
2. Харилцаа холбооны шилдэг үйлчилгээ
· Дараа төлбөрт үүрэн холбооны шилдэг үйлчилгээ
· Урьдчилсан төлбөрт үүрэн холбооны шилдэг үйлчилгээ
3. Шилдэг програм хангамж
· Байгууллагын мэдээллийн системийн шилдэг програм хангамж
· Банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн шилдэг програм хангамж
· Хэрэглээний шилдэг програм хангамж
4. Шилдэг вэб сайт
· Байгууллагын шилдэг вэб сайт
· Шилдэг портал сайт
· Хувь хүний шилдэг вэб, блог
5. Мэдээллийн технологийн үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ
6. Дэвшилтэт технологийг 2008 онд нэвтрүүлэгч
7. Шилдэг цахим үйлчилгээ
8. Мэдээллийн технологийн шилдэг цогц үйлчилгээ
9. МТ-ийн шилдэг сургалт
10. МХХТ-ийн шилдэг реклам