Номинациуд

Номинаци

Тайлбар

1.

Интернэтийн шилдэг үйлчилгээ

Хэрэглэгчдийн тоо, үнэ, хурд, найдвартай байдал, хэрэглэгчдийн үнэлгээ зэрэг үзүүлэлтүүдийг харгалзана.

2.

Харилцаа холбооны шилдэг үйлчилгээ

Зорилтот зах зээлийн өсөлт, үйлчилгээний чанар, хэрэглэгчдийн тооны өсөлт, үнэ, нэр хүнд, найдвартай байдал, дагалдах үйлчилгээнүүд, хэрэглэгчдийн үнэлгээ зэрэг үзүүлэлтүүдийг харгалзана.

3.

Шилдэг програм хангамж

Технологийн шийдэл, хэрэглээний ач холбогдол, хэрэглэхэд хялбар байдал, хэрэглэгчдийн тоо, зах зээлд нэвтэрсэн байдал, нэр хүнд, ашиглалтын үйлчилгээ, хэрэглэгчдийн үнэлгээ зэрэг үзүүлэлтүүдийг харгалзана.

4.

Шилдэг вэб сайт

Технологийн шийдэл, агуулга, агуулгын удирдлагын систем, хэрэглэгчдийн тоо, хандалт, имиж бүрдүүлэлт, найдвартай ажиллагаа, дизайн, хэрэглэгчдэд хандсан үйлчилгээ, зохиогчийн эрх, хэрэглэгчдийн үнэлгээ зэрэг үзүүлэлтүүдийг харгалзана.

5.
Мэдээллийн технологийн үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ
Чанар, үнэ, имиж бүрдүүлэлт, найдвартай ажиллагаа, хэрэглээний ач холбогдол, технологийн онцлог, хэрэглэгчдийн үнэлгээ зэрэг үзүүлэлтүүдийг харгалзана.
6.
Дэвшилтэт технологийг 2009 онд нэвтрүүлэгч
2009 онд Монголын зах зээлд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэгч, ашиглагч, борлуулагч байгууллага байж болно. Шинэ технологийн онцлог, ач холбогдол, шийдэл, хамрах хүрээ зэрэг үзүүлэлтүүдийг харгалзана.
7.
Мэдээллийн технологийн шилдэг цогц үйлчилгээ
Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг цогцоор нь хэрэглэгчдэд хүргэж буй байдал, үйлчилгээний хамрах хүрээ, хэрэглэгчдийн үнэлгээ зэрэг үзүүлэлтүүдийг харгалзана.
8.
МТ-ийн шилдэг сургалт
Сургалтын хөтөлбөр, агуулга, арга технологи, сургалтын дагалдах материалууд, хэрэглэгчдийн үнэлгээ, зэрэг үзүүлэлтүүдийг харгалзана.
9.
Шилдэг цахим үйлчилгээ
Цахим шуудан, мессенжер зэрэг харилцаа холбооны үйлчилгээнүүд, вэб ба блог байршуулалт, цахим арилжаа, цахим сургалт, зар сурталчилгаа, бүртгэл, захиалга зэрэг бүх төрлийн цахим үйлчилгээнүүд орно. Хэрэглээний ач холбогдол, технологийн онцлог, үйлчилгээний цар хүрээ, хэрэглэгчдийн үнэлгээ зэрэг үзүүлэлтүүдийг харгалзана.
Мэдээ, мэдээлэл
Шалгаруулалтанд үнэлгээ өгөх байгууллагуудын жагсаалт
ШИЛДЭГ СОНГОЛТ-2009 шалгаруулалтын номинациуд
Нэр дэвшүүлэх маягтууд
 
 
 
 
Copyright ©2009 Миний Компьютер cэтгүүл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Нийт хандалт: 68363 Энэ сард: 856 Өнөөдөр: 17 Free counter and web stats